Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүх улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Шүүх улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ


26-10-2018, 01:26. Зохиогч: admin

     Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудаас шүүхийн шийдвэрээр улсын болон орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж 4.4 тэрбум, хүү торгуулийн 4.1 тэрбум, нийт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 2018 оны шүүхийн төсвийн 18 хувийг эзэлж байна.

Шүүх улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

     Тодруулбал, орон нутгийн шүүхүүд 2.8 тэрбум, нийслэл дэх шүүхүүд 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.

 

 

 

ДОТООД АУДИТЫН АЛБА


Бусад