Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгээс:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэгээс:


29-10-2018, 08:02. Зохиогч: admin

     Эвлэрүүлэн зуучлал нь Япон улсад 94 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн хөгжилтэй орнуудад 100 гаран жилийн түүхтэй ажиллагаа юм байна. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр хэлэхэд маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, хөрөнгө мөнгө бага зарцуулан, богино цаг хугацаанд сэтгэл ханамжийн баталгаатай шийдэлд хүрэхийг хэлнэ. Манай улс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 оын 05 сарын 22 өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15 –ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зуучлалын үйл ажиллагаа үр нөлөөтэй хэрэгжсээр байна.

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хуульд заасны дагуу Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж байна. Иргэн та эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл авахыг хүсвэл Шүүх дэх эвлэрүүлэн зуучлахын 99531084 утсаар холбогдоорой. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг. Шүүхийн мэдээлэл лавлагаа 70368155



Бусад