Мэдээлэл - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Мэдээлэл - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнсийг хүлээн авч уулзав http://court.khotol.se.gov.mn/news/1981--.html http://court.khotol.se.gov.mn/news/1981--.html Image description

]]>
admin Tue, 23 Apr 2024 08:03:54 +0000
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР http://court.khotol.se.gov.mn/news/1980--.html http://court.khotol.se.gov.mn/news/1980--.html ]]> admin Tue, 23 Apr 2024 03:34:52 +0000 Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа http://court.khotol.se.gov.mn/news/1979--.html http://court.khotol.se.gov.mn/news/1979--.html ]]> admin Wed, 10 Apr 2024 02:21:13 +0000 “Шүүхээс олон нийт ба хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал” сэдэвт цахим сургалт боллоо http://court.khotol.se.gov.mn/news/1977--.html http://court.khotol.se.gov.mn/news/1977--.html      Канад Улсын Холбооны шүүхтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Шүүхээс олон нийт ба хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал" сэдвээр  хоёрдахь удаагийн цахим сургалт боллоо. Сургалтад ШЕЗ-ийн дарга, гишүүд, Ажлын албаны алба хаагчид, Нийслэлийн шүүхүүдийн зарим шүүгч, Тамгын газрын дарга нар нийслэлээс биечлэн орон нутгаас цахимаар, олон нийттэй харилцах ажилтнууд гээд 60 гаруй хүн оролцож, мэдээлэл солилцож асуулт асууж туршлага судаллаа.

Канадын төрийн Ерөнхий шүүгч Ричард Вагнерийн стратегийн Харилцаа холбооны ахлах зөвлөх, Канадын Вант Улсын Зоосны газрын Харилцаа холбооны захирал Алисон Кроуфорд болон Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Украйн, Монгол, Молдавд техникийн туслалцааны түншлэлүүдийг хамаарах Гүйцэтгэх захирал Женнифер Старис, Канадын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нар удирдан явууллаа.


 

]]>
admin Thu, 04 Apr 2024 00:56:35 +0000
ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА http://court.khotol.se.gov.mn/news/1974--.html http://court.khotol.se.gov.mn/news/1974--.html


      Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дугаар "Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-өөр Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газын албан хаагч нар зөвлөмжийг дагуу 03 сарын 28-ны Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийг зарлан мэдээлэх дуут дохиогоор ослоос сэргийлэх дадлага сургуулилтад хамрагдлаа.

Гамшиг ослыг зарлан мэдээлэх дуут дохио дуугарахад:

-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.


 

 

Шүүхийн тамгын газар

]]>
admin Fri, 29 Mar 2024 04:37:24 +0000
Сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/news/1973--.html http://court.khotol.se.gov.mn/news/1973--.html  

 

  

     Шүүхийн Тамгын газраас 1,2-р дугаар цэцэрлэг, Сум дундын эмнэлгийн албан хаагчдад "Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэйгээр иргэдэд хүргэх, шүүхэд хэрхэн хандах” талаар "Хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт”, эрүүгийн болон зөрчлийн хууль орсон нэмэлт өөрчлөлт "шинээр нэмэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг” талаар танилцуулга, сургалт зохион байгуулж, сонирхсон асуултын хүрээнд ярилцаж, мэдээлэл солилцлоо.


 

 

Шүүхийн тамгын газар


 


]]>
admin Fri, 29 Mar 2024 03:25:24 +0000
Сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/news/1972--.html http://court.khotol.se.gov.mn/news/1972--.html      


     Шүүхийн Тамгын газраас "Гавшгай-Ус” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газар, "Хаан банк” ХХК-ны Хөтөл бизнес зээлийн төвийн албан хаагчдад "Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэйгээр иргэдэд хүргэх, шүүхэд хэрхэн хандах” талаар "Хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт”, эрүүгийн болон зөрчлийн хууль орсон нэмэлт өөрчлөлт "шинээр нэмэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг” талаар танилцуулга, сургалт зохион байгуулж, сонирхсон асуултын хүрээнд ярилцаж, мэдээлэл солилцлоо.


 
 

Шүүхийн тамгын газар

]]>
admin Tue, 26 Mar 2024 10:13:37 +0000
Шүүх нүүдэллэн ажиллаа http://court.khotol.se.gov.mn/news/1969--.html http://court.khotol.se.gov.mn/news/1969--.html    

 

    Шүүхийн Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, албан хаагчдад сургалт зохион байгуулж ажиллаа.


 
 
Шүүхийн тамгын газар
]]>
admin Mon, 18 Mar 2024 10:06:56 +0000
ШҮҮХЭЭР “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ"-ИЙН СУДАЛГАА http://court.khotol.se.gov.mn/news/1968--.html http://court.khotol.se.gov.mn/news/1968--.html ]]> admin Thu, 14 Mar 2024 08:05:23 +0000 Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв http://court.khotol.se.gov.mn/news/1967--.html http://court.khotol.se.gov.mn/news/1967--.html     Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах анхны шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэнгийн тангараг өргөх ёслол 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Нидерландын Хаант Улсын Гааг хотноо байрлах тус шүүхийн байранд болов.

 

 

       Тангараг өргөх түүхэн ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөл, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нарын хамт оролцож, баяр хүргэв.

 

       Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэг ажилдаа орж байгаа бөгөөд тэрээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр сонгогдсон БНСУ, Румын, Тунис, БНФУ, Словени Улсаас сонгогдсон шүүгч нарын хамт есөн жил ажиллах юм.

 

Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар

]]>
admin Wed, 13 Mar 2024 07:39:04 +0000