Нүүр хуудас > --- > Шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна


30-04-2015, 07:55. Зохиогч: admin



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, УИХ-ын тогтоолын талаар танилцуулах сургалтыг (introductory training) анхан болон давж заалдах шатны бүх шүүгчдэд зориулан зохион байгуулж байна.

Сургалтаар УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн ерөнхий танилцуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг танилцууллаа.

Мөн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг танилцуулж, энэ төсөлд шүүгчдийн саналыг авч байна.

 

 

Сургалтыг улсын хэмжээнд онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд онлайн сургалтад 3-4 аймаг нэг бүлэг болон оролцлоо. Тухайлбал өчигдөр Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь аймаг дахь шүүхүүдийн 80 гаруй шүүгчид хоёр ээлжээр сургалтад оролцов. Сургалт 2015 оны 5 дугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.


 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл


Бусад