Нүүр хуудас > Процессын хураангуй > Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаав

Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаав


24-04-2023, 07:12. Зохиогч: admin

 

 

Шийдвэрийн огноо:2023.01.19

Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй

2023.01.23 Хураангуй

Яллагдагч Г.У нь БНСУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирж, худалдана гэх зарыг цахим сүлжээнд байршуулан, 2021 оны 7-12 дугаар сарын хооронд 40 иргэнээс 49.327.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

Тус хэргийг шүүх хянан хэлэлцээд зарим хохирогчдын нэрийг буруу бичиж, хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдсэн, мөн 12 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

Хураангуй бэлтгэсэн:Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа


Бусад