Нүүр хуудас > Процессын хураангуй > Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүйбол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүйбол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно


24-04-2023, 07:14. Зохиогч: admin
 


Шийдвэрийн огноо: 2023.03.02 №0027
Шийдвэр хүчин төгөлдөр болсон
2023.04.19 Хураангуй

  

Нэхэмжлэгч "И.Х.Х” ББСБ ХХК нь хариуцагч Б.Я-д холбогдуулан зээл 1,999,998.7 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн боловч хариуцагч Б.Я нь тухайн хаягт оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч "И.Х.Х” ББСБ ХХК–ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Я-д холбогдуулан гаргасан зээл 1,999,998.7 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой байсан ч тухайн хаягтаа оршин суудаггүй бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болдог байна. Учир нь хариуцагчийг мэдэгдэх хуудсаар шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн хувь гардуулах, эрхүүрэг танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг шүүхээс гүйцэтгэх боломжгүй болгож улмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болдог байна.

Санамж: Энэх ураангуй нь бүрэнгүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүний орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэххолбоос https://shuukh.mn


Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь
Сумдундын шүүхийн шүүгч    А.Нарантуяа

Бусад