Нүүр хуудас > Процессын хураангуй > Шүүх хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг нь буцаав

Шүүх хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг нь буцаав


29-05-2023, 08:43. Зохиогч: admin




Шийдвэрийн дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2023.05.15 Процесс хураангуй

 

Иргэн Лувсан нь Саруулд холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны 10:00 цагт товлогдсон боловч нэхэмжлэгч Лувсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Үүнээс өмнө тэрээр нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгч авах, бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүрэлцэн очих боломжгүй зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэлээ.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан


Бусад