Нүүр хуудас > Процессын хураангуй > Д, Б нарын гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлээ

Д, Б нарын гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлээ


29-05-2023, 08:47. Зохиогч: admin

 



 Шийдвэрийн огноо: 2023. 05. 15 № 372

Процесс хураангуй

2023 оны 05 сарын 16 өдөр Сайхан сум 

 

Нэхэмжлэгч "Д” нь /2022.09.16/ "Б”-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилдөг дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн зохигч нарт эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн.

Нэхэмжлэл гаргах үед хариуцагч "Б”-г гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд тэрээр "миний гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлээгүй байгаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтээ шүүхэд гаргасан юм. Энэ хүсэлтийг шүүх хангаж, түүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд байсан.

Хариуцагч "Б”-д холбогдох эрүүгийн гэмт хэргийг анхан шатны шүүх /хэзээ/ шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул 2023 оны тавдугаар сарын 15-ны өдөр Д, Б нарын гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолох захирамжийг гаргалаа.

Дээрх захирамжид нэхэмжлэгч, болон хариуцагч нар захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд одоогоор гомдол гараагүй хугацаа тоологдож байна.

 

 Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа


Бусад