Нүүр хуудас > Процессын хураангуй > Зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаар солилоо

Зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаар солилоо


14-06-2023, 08:10. Зохиогч: admin


 

 Шүүгчийн захирамжийн огноо, дугаар 2023.01.09, 2023/ХМШЗ/04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.06.14

 

 Прокуророос ялтан "М”-ийн эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай дүгнэлт үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материалыг ирүүлсэн.

 

Ялтан "М” зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, цахим бугуйвчийг сүлжээгүй болгож техникийн хяналтаас хоёр удаа санаатайгаар зайлсхийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Ялтан "М”-ийн гаргасан дээрх зөрчлийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно.

 

Шүүхээс ялтан "М”-ийн эдлээгүй үлдсэн хоёр жил гурван сар хоёр хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, хоёр жил гурван сар хоёр хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:Уг шүүхийн шийдвэр нь захирамж хэлбэртэй гардаг тул журмын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй.

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


Бусад