Нүүр хуудас > Процессын хураангуй > ТАЛУУД НОТЛОХ БАРИМТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ШҮҮХ ХУРАЛДААНААС ӨМНӨ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ

ТАЛУУД НОТЛОХ БАРИМТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ШҮҮХ ХУРАЛДААНААС ӨМНӨ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ


4-12-2023, 10:45. Зохиогч: admin


Шийдвэрийн дугаар 2023.07.31, 150/ШЗ2023/00570

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн "А” нь "ЦШ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гомдлыг гаргасан.

Шүүх гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч тал 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр буюу шүүх хуралдааны шатанд гэрч асуулгах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Учир нь: Иргэний хэрэг үүсгэснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөд байхад хариуцагч тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд шатанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэв.

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


Бусад