Нүүр хуудас > Процессын хураангуй > Нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтээр хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв

Нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтээр хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв


4-12-2023, 10:51. Зохиогч: admin


 

Шийдвэрийн огноо:

2023 оны 11 сарын 30-ны өдөрСайхан сум

 

Нэхэмжлэгч Туяагийн нэхэмжлэлтэй хариуцагч "ЦШ” ТӨХК-ийн холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон.

Тус шүүх хуралдаан нэхэмжлэгч болон хариуцагч тал нь хэргээ эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25дугаар 25.1.7-д "нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй байна.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан эвлэрүүлэн зуучлуулах хүсэлтийг шүүх хангаж, нэхэмжлэлийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах болсон үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа


Бусад