Нүүр хуудас > Процессын хураангуй > Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийг, хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийг, хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан тухай


4-12-2023, 10:53. Зохиогч: admin


 

 

 

Шийдвэрийн огноо: 2023. 10. 09 № 720

2023 оны 11 сарын 30-ны өдөр Сайхан сум

 

Нэхэмжлэгч Х.У-гийн нэхэмжлэлтэй хариуцагч "ЦШ” ТӨХК-ийн холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нь өвчтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг т өвчтэй байдлаа нотолсон баримтын хамт ирүүлсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, П.З нарын хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд оролцохоор ирсэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчдийн саналыг харгалзан шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минут гэж тогтоож шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ. Хэргийн материалыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулах ажиллагааг хийж шүүх хуралдааны бэлтгэлийг хангахыг шүүгчийн туслахад даалгав.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа


Бусад