Нүүр хуудас > Процессын хураангуй > АЖИЛТАН УРЬД ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЛГОХ ГОМДЛОО ШҮҮХЭД ГАРГАХ ЭРХТЭЙ

АЖИЛТАН УРЬД ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЛГОХ ГОМДЛОО ШҮҮХЭД ГАРГАХ ЭРХТЭЙ


5-12-2023, 01:33. Зохиогч: admin


Шийдвэрийн дугаар 2023.07.31, 150/ШШ2023/00132

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн "А” нь "ЦШ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гомдлыг шүүхэд гаргасан.

Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүх урьтаж маргааныг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эсхүл шүүхэд шууд хандах эсэхээ өөрөө сонгох эрхтэй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэв.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



Бусад