Нүүр хуудас > Процессын хураангуй > Зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ

Зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ


31-01-2024, 03:23. Зохиогч: admin

Шийдвэрийн дугаар: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №2023/Ш33/57

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2024-01-20 Процесс хураангуй

 

       Холбогдогч Р нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Б-ийн гэрт орж, агсан тавьж, хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд холбогдож, эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шүүхэд шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн байна.

      Шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр товлон зарласан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон холбогдогчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд "холбогдогч Р-ийн ээж нь бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон, хүү Р-ээс нь өөр авч явах хүн байхгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргасан.

    Шүүх холбогдогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь үндэслэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзэж шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

шүүгч Г.Дэлгэрсайхан


 


Бусад