Нүүр хуудас > Процессын хураангуй > ХАРИУЦАГЧИЙГ ШҮҮХЭД АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

ХАРИУЦАГЧИЙГ ШҮҮХЭД АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ


2-02-2024, 03:04. Зохиогч: admin

Шийдвэрийн дугаар 2024.01.09, 150/ШЗ2024/00046

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2024.02.02

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэгэн төрийн байгууллагаас иргэн Л-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн хувийг Л-д гардуулах зорилгоор шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа




Бусад