Нүүр хуудас > Процессын хураангуй > ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙЛГҮҮЛЭХЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАЖ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ 10 ХОНОГООР ЗАВСАРЛУУЛАВ.

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙЛГҮҮЛЭХЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАЖ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ 10 ХОНОГООР ЗАВСАРЛУУЛАВ.


25-03-2024, 04:03. Зохиогч: admin


Шийдвэрийн дугаар 2024.03.11, 2024/ШЗЗ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.03.19

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос Т-г өөрийн төрсөн хүү болох Б-ийн бие махбодид халдаж зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөн хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцсон.

Шүүх Б-г хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах, хэргийн хамт ирсэн 4 ширхэг СД-д үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа хийлгүүлэх, хохирогч тус бүрт аюулын зэргийн үнэлгээ хийлгүүлэх, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдлийг хэзээ, хэрхэн гаргасныг шалгаж тогтоох зэрэг нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл завсарлуулж шийдвэрлэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


Бусад