Процессын хураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Процессын хураангуй - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1989--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1989--.html
 

Шийдвэрийн огноо, дугаар 2024.04.30 150/ШЗ2024/00384

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2024.05.02 Процессын тойм

 

Иргэн С нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа бөгөөд нөхөр Н нь хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.

С Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдардаг байх тул хуульд зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Н-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.

 

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Fri, 03 May 2024 01:27:39 +0000
ӨӨР ШҮҮХЭЭР ДААЛГАВАР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1988--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1988--.html

 

Шийдвэрийн огноо: 2024.05.01 150/ШЗ2024/00388

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2024.05.02 Процессын тойм

 

Иргэн О нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд ханджээ. О-ийн ажиллаж байсан байдлыг мэдэх гэрчүүд Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирэх боломжгүйн улмаас тэдгээрээс гэрчийн мэдүүлгийг оршин суугаа газарт нь авхуулах хүсэлтийг О гаргасан.

Шүүх хүсэлтийг хангаж, гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгаж шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.

 

 

Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

 



]]>
admin Fri, 03 May 2024 01:24:11 +0000
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙЛГҮҮЛЭХЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАЖ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ 10 ХОНОГООР ЗАВСАРЛУУЛАВ. http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1971--10-.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1971--10-.html

Шийдвэрийн дугаар 2024.03.11, 2024/ШЗЗ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2024.03.19

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокуророос Т-г өөрийн төрсөн хүү болох Б-ийн бие махбодид халдаж зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөн хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд оролцсон.

Шүүх Б-г хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах, хэргийн хамт ирсэн 4 ширхэг СД-д үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа хийлгүүлэх, хохирогч тус бүрт аюулын зэргийн үнэлгээ хийлгүүлэх, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдлийг хэзээ, хэрхэн гаргасныг шалгаж тогтоох зэрэг нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл завсарлуулж шийдвэрлэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Mon, 25 Mar 2024 04:03:36 +0000
ХАРИУЦАГЧИЙГ ШҮҮХЭД АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1936--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1936--.html

Шийдвэрийн дугаар 2024.01.09, 150/ШЗ2024/00046

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2024.02.02

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэгэн төрийн байгууллагаас иргэн Л-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн хувийг Л-д гардуулах зорилгоор шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



]]>
admin Fri, 02 Feb 2024 03:04:51 +0000
Зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1930--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1930--.html

Шийдвэрийн дугаар: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №2023/Ш33/57

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2024-01-20 Процесс хураангуй

 

       Холбогдогч Р нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Б-ийн гэрт орж, агсан тавьж, хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд холбогдож, эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шүүхэд шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн байна.

      Шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр товлон зарласан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон холбогдогчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд "холбогдогч Р-ийн ээж нь бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон, хүү Р-ээс нь өөр авч явах хүн байхгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргасан.

    Шүүх холбогдогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь үндэслэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзэж шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

шүүгч Г.Дэлгэрсайхан


 

]]>
admin Wed, 31 Jan 2024 03:23:57 +0000
АЖИЛТАН УРЬД ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЛГОХ ГОМДЛОО ШҮҮХЭД ГАРГАХ ЭРХТЭЙ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1913--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1913--.html

Шийдвэрийн дугаар 2023.07.31, 150/ШШ2023/00132

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн "А” нь "ЦШ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гомдлыг шүүхэд гаргасан.

Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүх урьтаж маргааныг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эсхүл шүүхэд шууд хандах эсэхээ өөрөө сонгох эрхтэй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэв.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Tue, 05 Dec 2023 01:33:50 +0000
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийг, хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан тухай http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1911--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1911--.html

 

 

 

Шийдвэрийн огноо: 2023. 10. 09 № 720

2023 оны 11 сарын 30-ны өдөр Сайхан сум

 

Нэхэмжлэгч Х.У-гийн нэхэмжлэлтэй хариуцагч "ЦШ” ТӨХК-ийн холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нь өвчтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг т өвчтэй байдлаа нотолсон баримтын хамт ирүүлсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, П.З нарын хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд оролцохоор ирсэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчдийн саналыг харгалзан шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минут гэж тогтоож шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ. Хэргийн материалыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулах ажиллагааг хийж шүүх хуралдааны бэлтгэлийг хангахыг шүүгчийн туслахад даалгав.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:53:57 +0000
Нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтээр хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1910--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1910--.html

 

Шийдвэрийн огноо:

2023 оны 11 сарын 30-ны өдөрСайхан сум

 

Нэхэмжлэгч Туяагийн нэхэмжлэлтэй хариуцагч "ЦШ” ТӨХК-ийн холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон.

Тус шүүх хуралдаан нэхэмжлэгч болон хариуцагч тал нь хэргээ эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25дугаар 25.1.7-д "нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй байна.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан эвлэрүүлэн зуучлуулах хүсэлтийг шүүх хангаж, нэхэмжлэлийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах болсон үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Хураангуйг бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:51:43 +0000
ТАЛУУД НОТЛОХ БАРИМТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ШҮҮХ ХУРАЛДААНААС ӨМНӨ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1908--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1908--.html

Шийдвэрийн дугаар 2023.07.31, 150/ШЗ2023/00570

Шийдвэрийн хураангуй: 2023.12.01

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн "А” нь "ЦШ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гомдлыг гаргасан.

Шүүх гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч тал 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр буюу шүүх хуралдааны шатанд гэрч асуулгах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Учир нь: Иргэний хэрэг үүсгэснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөд байхад хариуцагч тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд шатанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэв.

 

 

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Mon, 04 Dec 2023 10:45:15 +0000
Зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаар солилоо http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1867--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/1867--.html

 

 Шүүгчийн захирамжийн огноо, дугаар 2023.01.09, 2023/ХМШЗ/04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн хураангуй: 2023.06.14

 

 Прокуророос ялтан "М”-ийн эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай дүгнэлт үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материалыг ирүүлсэн.

 

Ялтан "М” зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, цахим бугуйвчийг сүлжээгүй болгож техникийн хяналтаас хоёр удаа санаатайгаар зайлсхийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Ялтан "М”-ийн гаргасан дээрх зөрчлийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно.

 

Шүүхээс ялтан "М”-ийн эдлээгүй үлдсэн хоёр жил гурван сар хоёр хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, хоёр жил гурван сар хоёр хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:Уг шүүхийн шийдвэр нь захирамж хэлбэртэй гардаг тул журмын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй.

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа

]]>
admin Wed, 14 Jun 2023 08:10:29 +0000