Нүүр хуудас > Шилэн данс > ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ ЭХЛЭЛЭЭ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ ЭХЛЭЛЭЭ


10-01-2015, 12:34. Зохиогч: admin

    Ухаалаг төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилжбатлуулсан "Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж Ажлын алба, анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт хуулийн хэрэгжилтийг хангах тусгай төлөвлөгөө гарган мөрдөн ажиллахыг, төлөвлөгөөний хэрэгжилтэнд дотоод хяналт тавин ажиллахыг Шүүхийн дотоод аудитын албанд тус тус үүрэг болгов. 


    Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн вэб сайтанд "Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн билээ.

   Уг "Шилэн дансны тухай” хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, төсвийн зарцуулалтанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгосон зэрэг олон ач холбогдолтой юм.

 

    "Шилэн дансны тухай” хуульд зааснаар тухайн байгууллага, албан тушаалтан тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл, хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлт, дүгнэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааны тайлбар, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, тендер шалгаруулалтын мэдээлэл, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого, зарлагын /цалингийн зардлаас бусад/ мөнгөн гүйлгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнг хуульд заасан хугацаанд тогтмол мэдээллэж байх, уг үүргийг мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан албан тушаалтан гүйцэтгэхээр болсон байна.


ШҮҮХИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА



Бусад