Шилэн данс - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Шилэн данс - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine 2024 Оны төсвийн хуваарь http://court.khotol.se.gov.mn/shil/1956-2024-.html http://court.khotol.se.gov.mn/shil/1956-2024-.html admin Mon, 26 Feb 2024 03:33:01 +0000 2023 Оны төсвийн хуваарь http://court.khotol.se.gov.mn/shil/1955-2023-.html http://court.khotol.se.gov.mn/shil/1955-2023-.html admin Mon, 26 Feb 2024 03:11:04 +0000 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА http://court.khotol.se.gov.mn/shil/1729--.html http://court.khotol.se.gov.mn/shil/1729--.html

 

       Шүүхийн ерөнхий зөвлөл болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хооронд өнөөдөр Санхүүжилтийн гэрээ байгууллаа. Гэрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа нар гарын үсэг зурсан юм.

 

       Гэрээг үзэглэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн сургалт, судалгааны төвийн захирал Б.Айбек болон "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар байлцав. 

 

       Хамтран ажиллах гэрээний хүрээнд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний шатлан дэвших боломжийг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн ажлын байрны тогтвортой байдлыг хангаж, шүүхийн үйлчилгээг илүү мэргэшсэн, чанартай, хүртээмжтэй болгох чиглэлээр сургалтууд зохион байгуулах юм. Түүнчлэн сургалтын техник, тоног төхөөрөмж худалдан авахад төслөөс хөрөнгө оруулах бөгөөд нийт 100 мянган еврогийн санхүүжилт хийгдэнэ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хамтын ажиллагааны энэхүү гэрээг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлээд гэрээг хэрэгжүүлснээр шүүхийн захиргааны ажилтны сургалтыг шинэ түвшинд гаргаж буйг онцлов.

 

       "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа цар тахлын хязгаарлалтын дэглэмийн нөхцөл байдалд хоёр тал хамтын ажиллагаагаа таслалдуулалгүй нягт хамтарч ажилласан гэдгийг цохон тэмдэглэлээ.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

]]>
admin Tue, 30 Nov 2021 08:10:11 +0000
2022 оны Төсвийн төсөл http://court.khotol.se.gov.mn/shil/1708-2022-.html http://court.khotol.se.gov.mn/shil/1708-2022-.html Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны Төсвийн төсөл

]]>
admin Mon, 02 Aug 2021 08:19:14 +0000
2021 ОНЫ ТӨСВИЙН САНАЛ http://court.khotol.se.gov.mn/shil/1569-2021-.html http://court.khotol.se.gov.mn/shil/1569-2021-.html Сэлэнгэ аймгийн Сайхан Сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны төсвийн санал 

]]>
admin Wed, 05 Aug 2020 04:14:40 +0000
2015 оны тодотгосон төсвийн хуваарь http://court.khotol.se.gov.mn/shil/86-2015-.html http://court.khotol.se.gov.mn/shil/86-2015-.html
Төсөвт байгууллагын 2015 оны 4 дүгээр улиралын санхүүгийн тайлан

]]>
admin Wed, 18 Feb 2015 09:35:33 +0000
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ ЭХЛЭЛЭЭ http://court.khotol.se.gov.mn/shil/65--.html http://court.khotol.se.gov.mn/shil/65--.html
    Ухаалаг төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилжбатлуулсан "Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж Ажлын алба, анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт хуулийн хэрэгжилтийг хангах тусгай төлөвлөгөө гарган мөрдөн ажиллахыг, төлөвлөгөөний хэрэгжилтэнд дотоод хяналт тавин ажиллахыг Шүүхийн дотоод аудитын албанд тус тус үүрэг болгов. 


    Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн вэб сайтанд "Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн билээ.

   Уг "Шилэн дансны тухай” хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, төсвийн зарцуулалтанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгосон зэрэг олон ач холбогдолтой юм.

 

    "Шилэн дансны тухай” хуульд зааснаар тухайн байгууллага, албан тушаалтан тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл, хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлт, дүгнэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааны тайлбар, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт, тендер шалгаруулалтын мэдээлэл, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого, зарлагын /цалингийн зардлаас бусад/ мөнгөн гүйлгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнг хуульд заасан хугацаанд тогтмол мэдээллэж байх, уг үүргийг мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан албан тушаалтан гүйцэтгэхээр болсон байна.


ШҮҮХИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА


]]>
admin Sat, 10 Jan 2015 12:34:00 +0000