Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт явагдлаа » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2016, 10:25   Хэсэг: Иргэдийн төлөөлөгч   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт явагдлаа


Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас 2016 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ажиллах хүмүүсийг груп болгон сургалтанд хамруулахаар төлөвлөсний дагуу эхний ээлжийн сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа ” Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордорж "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх болон шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-уудаар тус тус хичээл орж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 539   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031