Нүүр хуудас > Иргэдийн төлөөлөгч > Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам


5-06-2015, 17:33. Зохиогч: admin

  МОНГОЛ УЛСЫН

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2013 оны 06 сарын 19 өдөрДугаар 09Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5,8дугаар зүйлийн8.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийгтус тус үндэслэнШүүхийнерөнхий зөвлөлөөс ТОГТООХнь:

1."Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулахжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тангаргийн хуудасны загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхан шатны бүх шүүхийн Тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 2 дугаар бүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоолын бусад хэсгийг Шүүхийнтухайбагц хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж, хүчин төгөлдөр мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2013оны06 дугаар сарын 19-ний өдрийн

09 дүгээртогтоолын 1 дүгээрхавсралт

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХЖУРАМ

 

Нэг. Нийтлэгүндэслэл

 

1.1.Шүүхийниргэдийн төлөөлөгч/цаашид "иргэдийн төлөөлөгч" гэх/-ийгсонгон шалгаруулах, ажиллуулах арга, ажиллагаагэнэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль,Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль,Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журамнийцсэн байна.

  

Хоёр.Иргэдийн төлөөлөгчийн

нэрсийнжагсаалтбүрдүүлэх

 

2.1.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас санамсаргүй сонголтын аргаар 0.2 хүртэл хувиар тооцож гаргана.

2.2.Тухайн шүүхийн тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ сонголтоор мэдээллийн санд орсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг цахим болон бичгийн хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөл/цаашид "Ерөнхий зөвлөл” гэх/-д ирүүлнэ. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийннэгдсэн жагсаалтыг батална.

2.3.Тамгын газариргэдийн төлөөлөгчийннэрсийн жагсаалтыг хугацаа дуусахаас 90 хоногийн өмнөшинэчлэх ажлыг жил бүр зохион байгуулна.

2.4.Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэн шүүх хуралдааны шийдвэр гарснаас хойш 12 сарын дараа эсхүл иргэдийн төлөөлөгчийннэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн тухайн жилд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдоогүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин орж болно.

2.5.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаас татгалзах хүсэлтээ иргэн сонгогдсон хугацааны аль ч үед Тамгын газарт гаргаж болно.

   

Гурав.Иргэдийн төлөөлөгчийгсонгон шалгаруулах

3.1.Иргэдийн төлөөлөгчийг сонгохдоонэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутамшүүх хуралдаанд оролцох10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар гаргантэдгээрийг тухайн шүүхэд хянагдаж байгаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн эсэхийг нягтлан шалгаж, тухайн 7 хоногт шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дэд жагсаалтыг шүүхийн Тамгын газрын даргабатална.

3.2.Шүүх хуралдааны тоо, нэрсийн дэд жагсаалтад орсон иргэдийн төлөөлөгч оролцох боломжгүй болсон зэргээс шалтгаалан шаардлагатай тохиолдолддэд жагсаалтыгдолоо хоногт хэдэн ч удаа гаргаж болно.

3.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ журмын3.1-дзаасан дэд жагсаалтад нэр нь орсоншүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна. Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн дэд жагсаалтад нэр нь орсон 10-15 хүний нэрийг дугаарлан, сугалааг бэлтгэнэ. Тухайн шүүх хуралдааныг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар тус бүр нэг сугалаа сугалж, хамгийн бага дугаартай иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд сонгогдсонд тооцно.

3.4.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнШүүхийн иргэдийн төлөөлөгчийнэрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт нэндаруймэдэгдэнэ.Энэ тохиолдолд сугалаагаар нөөцөд үлдсэн 2 иргэдийн төлөөлөгчөөс сугалааны хамгийн бага дугаартайг сонгож, шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.

3.5.Шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрийн нууцлалыг Тамгын газар хариуцах бөгөөд шүүх хуралдааны өмнө задруулсан тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.6.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн санг Тамгын газар бүрдүүлж, Ерөнхий зөвлөлийн нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, архивт хадгална.

  

Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллуулах

 

4.1.Иргэдийн төлөөлөгч ньШүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6дугаар зүйлд заасан шаардлагыг хангасаниргэн байна.

4.2.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөл,шаардлагатаймэдээлэл,хууль тогтоомж, дүрэм, журам бүхий гарын авлагаархангах, сургах асуудлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

4.3.Иргэдийн төлөөлөгч ажиллах нөхцлөө хангуулахад шаардлагатай асуудлаар Тамгын газарт хандан шийдвэрлүүлнэ.

4.4.Иргэдийн төлөөлөгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны сургалтын асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл батална.

4.5.Тамгын газар сургалтын нэгдсэн төлөвлөгөөний чиглэлийн дагуу сургалтыгзохион байгуулна.

4.6.Иргэдийн төлөөлөгчнь түүнийхараат бус байдалднөлөөлөх оролдлого гаргасан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хавтаст хэрэгт хавсаргана.

4.7.Шүүгчийн туслах нөлөөллийн мэдүүлгийн талаар иргэдийн төлөөлөгчид танилцуулж, баримтжуулна.

  

Тав.Иргэдийн төлөөлөгчшүүх бүрэлдэхүүнд оролцох

 

5.1.Шүүх хуралдаанд оролцох тухайшүүхийнмэдэгдэх хуудсыг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсониргэндшүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнөхүргүүлэн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг иргэдийн төлөөлөгчид, 1 хувийг хэрэгт хавсаргана.

5.2.Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүхийн мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулах боломжгүй бол утсаар мэдэгдэж, тэр тухайгаа тэмдэглэл үйлдэж баталгаажуулна. Утсаар мэдэгдсэнийг шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан гэж үзнэ.

5.3.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бол шүүхийн Тамгын газар ажил олгогчид шүүх хуралдааны өмнөх өдөр мэдэгдэл хүргүүлнэ.

5.4.Иргэдийнтөлөөлөгчийгшүүх хуралдаанд оролцохоос 1-ээс доошгүй цагийн өмнөэдлэх эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаардахинмэдээлэл өгч, энэ талаар баримтжуулах ажлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

5.5.Иргэдийн төлөөлөгч Тамгын газраас өгсөн мэдээлэлтэй танилцсаны дараа тангараг өргөнө.

5.6.Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогч, оролцогч, бусад оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэн судлах, зөвлөлдөх тасалгаанд санал гаргах, санал зөрвөл тусгай санал бичих, татгалзан гарах, татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.

5.7.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал шүүх хуралдаанд оролцоно.

5.8.Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш долоо хоногийн дотор шүүхэд ирж, шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.

5.9.Иргэдийн төлөөлөгч Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зөрчилгаргасан болТамгын газрын саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин оруулахгүй.

5.10.Тамгын газариргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээгулирал тутам Ерөнхий зөвлөлийн Судалгаа, мэдээллийн төвд ирүүлнэ.

5.11.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийгхуульд заасны дагуу татгалзангаргах хүсэлт гаргаагүй,Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцоогүй бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана.

5.12.Ажил олгогч нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана.


Зургаа.Иргэдийн төлөөлөгчийн

хараат бус, аюулгүй байдлыг хангах

 

6.1.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үндэслэн "Шүүхийн хамгаалалтын тухай журам"-аар зохион байгуулна.

6.2.Энэ журмын 4.6, 4.7-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан хангана.


 Шүүхийн ерөнхий зөвлөлийн

 

2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

 09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт


 

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН

ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ

 

1. Шүүх бүрэлдэхүүнд оролцох иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

2. Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

3. Шүүх бүрэлдэхүүнд оролцох иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

4. Иргэдийн төлөөлөгчийг тангараг өргөх үед шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчид босч хүндэтгэнэ.

5. Иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдын өмнө "Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийн үгийг тод, чанга дуудаж, Монгол Улсын Төрийн сүлдэнд ёслоно.

6. Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол Улсын Төрийн сүлдтэй, түүний дор "иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол улсын төрийн сүлдтэй, түүний дор "Иргэдийн төлөөлөгчийн тангараг”-ийн бүрэн бичвэртэй тангаргийн хуудсанд тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж, гарын үсэг зурснаар тангараг өргөх ажиллагаа дуусна.

7. Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана.

 


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

  09 дүгээр тогтоолын дугаар хавсралт

 

 

ТАНГАРГИЙН БИЧИГ

 

20 оны сарын өдөр                                                                           шүүхийн нэр

Иргэдийн төлөөлөгч .......................…........................................................би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээх болно.

Бусад