Нүүр хуудас > Иргэдийн төлөөлөгч > ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААРХ МЭДЭЭНИЙ 2015 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААРХ МЭДЭЭНИЙ 2015 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН


16-06-2015, 22:29. Зохиогч: admin


2015.04.17 Улаанбаатар хот

 

Анхан шатны шүүхүүд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Хэрэгжүүлж эхэлснээс хойш хуулийн хэрэгжилтийн явцыг хянах зорилгоор анхан шатны шүүхүүдээс "Иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх шуурхай мэдээ”-г 14 хоног тутам авч, 1 дүгээр улирлын байдлаар мэдээг нэгтгэснээ танилцуулж байна.

Улсын хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 14433 шүүх хуралдаан товлогдсоноос 1742 буюу 12 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан эзэлж байгаа бөгөөд 1851 иргэдийн төлөөлөгч хуульд заасны дагуу сонгогдон шалгарч шүүх хуралдаанд оролцжээ.

 
 
 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад 3 хүртэл иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцуулахаар заасан байгаа боловч анхан шатны шүүхүүд ихэвчлэн 1 иргэдийн төлөөлөгчийг сонгон шүүх хуралдаанд оролцуулжээ.

Харин Сум дундын 7, 11, 17, 21, 23 дугаар шүүхүүдийн хувьд нэг шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Хуульд заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдон шалгарсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй иргэдийн төлөөлөгч 138 буюу 7.9 хувийг эзэлж байна.

Иргэдийн төлөөлөгч оролцсон бүрэлдэхүүнтэй хэрэг, маргааны 735 буюу 42 хувь нь шийдвэрлэгдэж, 822 буюу 47 хувь нь хойшилсон мэдээтэй байна. Хойшлуулсан шүүх хуралдааны тоо нь шийдвэр гаргасан шүүх хуралдаанаас 87 буюу 5 хувиар их байна.

 

Шийдвэрлэсэн

735

42 %

Хойшлуулсан

 

822

47 %

Харьцуулалт

 

87

4.7 %

 

14 хоног тутам судалгааг дундажлан гаргахад:

- ДИХАШатны 1 дүгээр шүүхэд 313-588 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 19-40 буюу 6-6.8 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДИХАШатны 2 дугаар шүүхэд 214-412 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 8-29 буюу 3.7-7 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДЭХАШатны 1 дүгээр шүүхэд 53-138 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 26-50 буюу 36-49 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДЭХАШатны 2 дугаар шүүхэд 89-126 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 34-54 буюу 38.2-42.8 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ЗХАШатны 20 дугаар шүүхэд 154-205 шүүх хуралдаан товлогдсоноос 18-28 буюу 11.6-13.6 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан тус тус эзэлж байна.

- СДШүүхэд 11-144 шүүх хуралдаан товлогдсоноос СДШүүхийн шүүх хуралдааны 1-9 буюу 9-6.2 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- Суманд байрлах ЗХАШатны шүүхэд 2-13 шүүх хуралдаан товлогдсоноос шүүх хуралдааны 1-2 буюу 15.3 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан эзэлж байна.

 
 
 

Нийслэл дэх шүүхүүд болон Сум дундын 1, 14, 17-р шүүхүүдийн шүүх хуралдааны тоо өндөр байгаагаас хамаараад бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны тоо мөн адил өндөр байна.

Харин сумд байрлаж байгаа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд товлож байгаа шүүх хуралдааны тоо болон бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан бага байна.

СД-ын 4 дүгээр шүүх, ДИХАШатны 2 дугаар шүүхүүд иргэдийн төлөөлөгч оролцсон буюу бүрэлдэхүүнтэй хэрэг, маргааны ихэнх хувийг шийдвэрлэсэн бол ЗХАШатны 20 дугаар шүүх, ДИХАШатны 1 дүгээр шүүх шүүх хуралдааныг хойшлуулсан тоон үзүүлэлт өндөр байна.

2015 оны 03 дугаар сарын эхний 14 хоногт 349 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол 2015 оны 03 дугаар сарын сүүлийн 14 хоногт 483 иргэдийн төлөөлөгч оролцож, 134 буюу 38.3 хувиар өссөн байгаа нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэнд хүргэлээ.

Дүгнэлт:

Дээрх судалгаанаас хархад иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааныг хойшлуулсан тоо нь шийдвэрлэсэн хэргээсээ 87 буюу 4.7 хувиар их тоо гарч байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх талаар тодорхой бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

Мөн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан ингэж олноороо хойшилж байгаагаас шалтгаалан иргэдийн төлөөлөгчийн идэвх буурах, хойшилсон шүүх хуралдаанд дахин ирэх сонирхолгүй болох хандлага ажиглагдаж байна.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС


Бусад