Нүүр хуудас > Иргэдийн төлөөлөгч > Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа


11-11-2015, 01:05. Зохиогч: admin

Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа


"Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдэвт иргэдтэй уулзах уулзалт, хууль сурталчлах өдөрлөг 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн байранд боллоо. Хууль сурталчлах өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж нар оролцов. Энэхүү уулзалтад тус дүүргийн Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгч нар болон хорооны засаг дарга нараас бүрдсэн 60 иргэн хүрэлцэн ирсэн юм. 
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн шинэтгэл, шүүх дэх иргэдийн төлөөлөгч” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж "Нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунцэцэг "2015 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэдийн оролцоо, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. 
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Үүний дараа иргэд сонирхсон асуултдаа хариулт авч шүүхийн шинэтгэлийг сурталчилж, хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулсанд талархал илэрхийлж, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажилд амжилт хүссэнээр энэ удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. 
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад