Нүүр хуудас > Иргэдийн төлөөлөгч > Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт явагдлаа

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт явагдлаа


22-03-2016, 10:25. Зохиогч: admin


Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас 2016 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ажиллах хүмүүсийг груп болгон сургалтанд хамруулахаар төлөвлөсний дагуу эхний ээлжийн сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа ” Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордорж "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх болон шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-уудаар тус тус хичээл орж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


 

 


Бусад