Нүүр хуудас > Иргэдийн төлөөлөгч > ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо

‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо


31-03-2016, 07:58. Зохиогч: admin

‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо” хэлэлцүүлэг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир референт Р.Ичинхорлоо болон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар оролцож орон нутгийн шүүхийн тамгын газрын дарга холбогдох ажилтнууд онлайнаар оролцлоо. Тус хэлэлцүүлэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор "Иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба ач холбогдол”, Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам "Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хэрхэн дуудан ирүүлдэг, шүүх хуралдааны бэлтгэл ажил чиглэлээр өөрсдийн туршлагаас хуваалцаж мэдээлэл өгсөн.

‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

Мэдээллийн дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хэрхэн оролцож байгаа, өнөөгийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг улам идэвхжүүлэх улмаар тухайн батлагдсан иргэдийн төлөөлөгчдөд зориулсан нэгдсэн сургалт, тухайн орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон иргэдийн төлөөлөгч нарын ганцаарчилсэн гэсэн гурван шаттайгаар явуулж байгаа нь үр дүнтэй байгаа тухай туршлага дээр санал нэгдсэн.


 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа "Шүүхийн шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг шүүхийн тамгын газар зохион байгуулдаг, хуулинд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар анхааруулж Иргэдийн төлөөлөгч ирээгүйгээс шүүх хуралдаан хойшлох асуудал гаргахгүй байхыг анхааруулж байв.

‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо
‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо
‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо’’сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

 

Шүүхийн захиргааны удирдлагын газар


Бусад