Иргэдийн төлөөлөгч - Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Иргэдийн төлөөлөгч - Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine Иргэдийн төлөөлөгчийн сургалт http://court.khotol.se.gov.mn/tuluulugch/1946-155-803-.html http://court.khotol.se.gov.mn/tuluulugch/1946-155-803-.html admin Tue, 20 Feb 2024 01:52:18 +0000 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлага http://court.khotol.se.gov.mn/tuluulugch/1821--.html http://court.khotol.se.gov.mn/tuluulugch/1821--.html      QR&Barcode аппликэйшн татан авч эсвэл утасны камераар дараах QR кодыг уншуулан "Шүүхийн иргэдийн төлөөлөгч"-ын гарын авлагатай танилцан уу.

 

  

     Иргэдийн төлөөлөгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор шүүхийн ил тод байдал, иргэний хяналтыг бий болгодог. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар зохих ойлголтыг бий болгож, шүүхийн ил тод байдлыг хангахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн санүүжилтээр дараах гарын авлагын 3 дахь хэвлэлтийг хянан найруулж, засан сайжруулснаар хүргэж байна.

 


 

]]>
admin Mon, 27 Mar 2023 02:21:04 +0000
Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/news/1756--.html http://court.khotol.se.gov.mn/news/1756--.html       Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг цахим системээр санамсаргүй сонголтын аргаар сонгон тухайн жилд 1 удаа эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулдаг хууль эрх зүйн зохицуулалт мөрдөгдөж байгаатай холбогдуулан Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ёлка 2022-2024 онд тус шүүхийн батлагдсан иргэдийн төлөөлөгчдөдшүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх сургалтыг зохион байгууллаа.

  

 


 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар
]]>
admin Thu, 10 Mar 2022 02:55:19 +0000
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛАН ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭН ГАРГАЛАА http://court.khotol.se.gov.mn/news/1754--.html http://court.khotol.se.gov.mn/news/1754--.html
 

      

     Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллахаар заасан.

Үүний дагуу тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд шинээр сонгогдсон 133 иргэдийн төлөөлөгч нарт зориулан гарын авлагыг цаасаар болон цахим хэлбэрээр бэлтгэн тамгын газраас иргэдийн төлөөлөгч нарт тарааж, сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.


]]>
admin Thu, 03 Mar 2022 02:12:53 +0000
ШҮҮХЭД БАЯРЛАЛАА http://court.khotol.se.gov.mn/news/1542--.html http://court.khotol.se.gov.mn/news/1542--.html СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

 


     Сэлэнгэ аймгийн баруунбүрэн сумын 1-р багийн өндөр настан Ж.Бадарч миний төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай, шийдвэрлэж өгсөнд танай хамт олонд маш их баярлалаа.

Та бүхэнд цаашдын ажлын амжилтыг хүсье.

ИргэнЖ.Бадарч


 

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

     Шүүхэд гаргасан миний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шуурахй шийдвэрлэж хүнлэг сэтгэлээр найрсаг харилцсан шүүгчийн туслах ажилтан Э.Нарантуяа, шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарий бичгийн дарга Б.Ариунбаяр нарт баярлалаа

Та бүхэнд цаашдын ажлын амжилтыг хүсье.

Баярлсан талархсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт оршин суугч иргэн Дашзэгвийн Дэнсмаа

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхэд баярлалаа....


 

     Миний бие Лувсанцэрэн овогтой Жанчивдорж эцэг Лувсанцэрэнгийн 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан ял эдэлсэн. Улмаар 1991 онд өвчний улмаас нас барсан миний эцгийн ялыг Улсын дээд шүүхийн цэргийн яамний магадлалаар цагаатгасан. Улс төрийн элмэгдэчийг цагаатан, тэдэнд нөхөн олговор олгон 40000000 төгрөгийг өөрийн ах дүүтэйгээ тэнцүү хуваан авхаар тохиролцон гэрээ хэлцээ байгуулж танай шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн шүүгч, шүүгчийн туслахад баярлаж байна.

Иргэн Л.Жанчивдорж


  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхэд баярлалаа....


     Н.Баянжаргал миний бие 1995 онд Х.Ганзоригтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргасан юмаа. миний хүсэлтийг богино хугацаанд түргэн шүүрхай шийдвэрлэж өгөнд тус шүүхийн шүүгч Сарантуяа нарийн бичиг Чулуунжав мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Наранцэцэг нарт маш их баярлалаа.

Сэтгэгдэл бичсэн:

Иргэн: Н.Баянжаргал

 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

сум дундын шүүхэд баярлалаа....


     Миний бие Д.Батжаргал нь тус шүүхэд улсад ажиллаж байсан байдал тогтоолох тухай нэхэмжлэл гарсан. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тэтгэвэрт гаргах нас болоход хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг буруу бичсэн, мөн малчнаар ажиллаж байсан үеийн тушаал зэрэг баримт дутуугаас болоод тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрсэн. Ингээд тус шүүхэд гаргахад миний хүсэлтийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн тус шүүхийн шүүгч Г.Сарантуяа болон хүсэлт гаргахад тусалсан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, шүүгчийн туслах Л.Чулуунжав нарт баярлалаа гэж хэлмээр байна ингээд та бүхний ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичсэн: Д.Батжаргал



Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь

сум дундын шүүхэд баярлалаа.


     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р багийн иргэн Норовын Бэлэг миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гээд бичиг баримт хөөцөлдсөн боловч, Хөдөлмөрийн дэвтэр болон бусад холбогдох бичиг баримтанд миний нэрийг Билгээ гэж буруу бичсэний улмаас зөрчил гарсан билээ. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд "бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг минь түргэн шуурхай шийдвэрлэж их туслалцаа үзүүллээ. Тус шүүхийн хамт олон иргэн бидэнд найрсаг ханддаг зөвлөн, хүндэтгэн харицсанд миний бие баярлан талархаж байна. Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Д.Наранцэцэг, Шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгчийн туслах Л.Ёлка нарт ахмад настаны хувьд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Талархал илэрхийлсэн Иргэн: Н.Бэлэг

]]>
admin Thu, 02 Jul 2020 05:15:52 +0000
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/news/1132--.html http://court.khotol.se.gov.mn/news/1132--.html

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2019.04.17,18-ны өдрүүдэд Сант, Баруунбүрэн сумдад шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыгзохион байгууллаа.

Шүүхийн тамгын газрын дарга Ч.Болдбаатар

- 2018 оны шүүн таслах ажлын тойм мэдээ

- "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох оролцоо”-ны талаар мэдээлэл хийлээ.

Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулиар сургалт явуулж иргэдийн төлөөлөгч нарт тодорхой мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
]]>
admin Mon, 22 Apr 2019 01:12:53 +0000
Шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг Орхонтуул суманд хийлээ http://court.khotol.se.gov.mn/news/1083--.html http://court.khotol.se.gov.mn/news/1083--.html      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг 2019.02.27-нд Орхонтуул суманд Малчдын зөвлөгөөний үеэр хийж нийт иргэдэд шүүхийн тамгын газрын дарга Ч.Болдбаатар 2018 оны шүүн таслах ажлын тойм мэдээ, "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох оролцоо”, зэргээр мэдээлэл хийлээ. Сургалтыг Шүүгчийн туслах Б.Үржинханд, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд явуулж, тэдний асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар

]]>
admin Fri, 01 Mar 2019 02:27:08 +0000
Шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалт боллоо http://court.khotol.se.gov.mn/news/1081--.html http://court.khotol.se.gov.mn/news/1081--.html
        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг 2019.02.22-нд Сайхан сум, 2019.02.25-нд Орхон суманд тус тус зохин байгууллаа. Сургалтыг Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Д.Ёлка, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд явуулж, тэдний асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар


]]>
admin Thu, 28 Feb 2019 03:29:25 +0000
сургалт зохион байгууллаа http://court.khotol.se.gov.mn/news/864--.html http://court.khotol.se.gov.mn/news/864--.html

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон сумын шүүхийн иргэдийн төлөөлөгчид болон сумын эмнэлгийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, Шүүгчийн туслах Д.Ёлка, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийнТамгын газраас мэдээлж байна
]]>
admin Thu, 29 Mar 2018 15:09:26 +0000
"Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав" http://court.khotol.se.gov.mn/news/809--.html http://court.khotol.se.gov.mn/news/809--.html

Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг   2018.01.26-нд Баруунбүрэн суманд зохин  байгууллаа. Эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд нар "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох”,  "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулав.  Мөн Эвлэрүүлэн зуучлалд хандсан иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар  мэдээлэл өгч,  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, өргөдөл хүлээн авч ажилалаа.

Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

]]>
admin Wed, 31 Jan 2018 11:50:32 +0000