ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Архивын тухай хууль, Шүүхийн архивын ажиллах журам, Иргэн, захиргааны хэргийн баримтын төрөлжсөн архивын ажлын заавар болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусдыг нээлттэйгээр үзүүлж байна.
Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1. Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг,
2. Байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/
3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.
Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.
1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
2. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зураг, тэмдэглэл хийх
3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээг үзүүлэхдээ шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын зардалд зарцуулна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. |
3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.
3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.