Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine ЭССЭ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА http://court.khotol.se.gov.mn/news/1889--.html http://court.khotol.se.gov.mn/news/1889--.html 2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

 

     Монгол Улсад Шүүхийн захиргааны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн хүрээнд тус шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 ангийн хүүхдийн дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, 3-5 ангийн хүүхдүүдийн дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ” Гар зургийн уралдааныг амжилтай зохион байгууллаа.

Тус уралдаанд 8 хүүхдийн ЭССЭ ирснээс

1 дүгээр байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Алтанзул

2 дугаар байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Ариунтунгалаг

3 дугаар байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Гансолонго,

Гар зургийн уралдаанд 30 хүүхдийн материал ирснээс

1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Б.Гүнчин

2 дугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Л.Өнөрбилэг

3 дугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Э.Энэрэл нар тус тус шалгарч, амжилттай оролцлоо.

Идэвх, санаачлгатай оролцсон хүүхдүүдээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэе.

 

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

 

САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

]]>
admin Tue, 26 Sep 2023 03:47:04 +0000
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА http://court.khotol.se.gov.mn/news/1888--.html http://court.khotol.se.gov.mn/news/1888--.html
 
Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгүүлэгч нь дараах дарааллын дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцоно

 

Цаасан материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоотод хүлээн авч байна.

  • Цахимаар бүртгүүлэх бол энд дарна уу.
  • Сул орон тооны талаар мэдээлэл авах бол энд дарна уу. 
  • Бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авах бол энд дарна уу.
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем ашиглах зөвлөмж авах бол энд дарна уу.
  • Систем ашиглахдаа анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авах бол энд дарна уу.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс


]]>
admin Fri, 22 Sep 2023 01:13:25 +0000
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд талархал илэрхийлье http://court.khotol.se.gov.mn/news/1887--.html http://court.khotol.se.gov.mn/news/1887--.html

 2023.09.20

     А.Нарантуяа шүүгчийн шийдвэрлэсэн нэхэмжлэгч Т.Ганбүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Чинзоригт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Ганбүрэн би тус шүүх нь маш хурдан шуурхай, ард иргэдэд үйлчилдэг мөн ажилчид нь эелдэг найрсаг хамт олонтой тул танай байгууллагад ажлын өндөр амжилт хүсье.

 

 


      

Сайхан сум дахь Сум дундын

Шүүхийн тамгын газар

]]>
admin Thu, 21 Sep 2023 07:26:59 +0000
“МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ http://court.khotol.se.gov.mn/news/1886--.html http://court.khotol.se.gov.mn/news/1886--.html

бичвэр нарын зураг байж магад 

"МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2023.09.11 Сайхан сум

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дүгээр ангийн сурагчдын дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ”эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 

Уралдааны зорилго:Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд шүүхийн байгууллагын талаар хэрхэн мэдээлэлтэй байдаг. Шүүхийн байгууллагыг дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжихэд оршино.

 

Уралдааны хугацаа:Эссэ бичлэгийн уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл, 1 давхар, шүүхийн 102 тоотод хүлээн авна.

 

Хамрах хүрээ, сэдэв:Эссэ бичлэгийн уралдаанд бүх сургуулийн 11-12 дугаар ангийн хүүхэд багачуудыг хамруулах бөгөөд "Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдаанд чөлөөтэй сэтгэх, хүүхэд бүр өөрийн үзэл бодол илэрхийлж болно.

 

Тавигдах шаардлага:

- Эссэг сэдвийн хүрээнд бичсэн байх,

- Зөв гаргагчтай, цэвэрхэн бичсэн байх,

- Өөрийн овог, нэр холбогдох утас, сургууль зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бичих,

-А4 цаасан дээр 2-с доошгүй хуудас дээр зөв гаргагчтай, цэвэрхэн бичсэн байх,

Уралдааныг дүгнэх:Уралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 22-25 ний өдөр дүгнэж I, II, III, байр тус тус эзлүүлнэ.

 

Шагнал урамшуулал:

I байр 1:Өргөмжлөл, дурсгалын зүйл

II байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

III байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

Зохион байгуулагч:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

 

Тодруулга, лавлагаа:70368122, 99531084

 


бичвэр нарын зураг байж магад

"МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2023.09.11 Сайхан сум

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ”гарзургийнуралдааныг тус тус зарлаж байна.

 

Уралдааны зорилго:Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд шүүхийн байгууллагын талаар хэрхэн мэдээлэлтэй байдаг. Шүүхийн байгууллагыг дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжихэд оршино.

 

Уралдааны хугацаа:Гар зургийн уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл, 1 давхар, шүүхийн 102 тоотод хүлээн авна.

 

Хамрах хүрээ, сэдэв:Гар зургийн уралдаанд бүх сургуулийн 3-5 дугаар ангийн хүүхэд багачуудыг хамруулах бөгөөд "Миний мэдэх шүүх” гар зургийн уралдаанд чөлөөтэй сэтгэх, хүүхэд бүр өөрийн үзэл бодол илэрхийлж болно.

 

Тавигдах шаардлага:

-Гар зургийн бүх төрлөөр А3 формат дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, фламастер зэрэг зургийн бүх хэрэгсэл, материалыг ашиглаж зурна.

-Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй.

-Зургийн ар талд ангиа бичих зөвхөн өөрийгөө илэрхийлэх таних тэмдгийг наана.

Уралдааныг дүгнэх:Уралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 22-25 ний өдөр дүгнэж I, II, III, байр тус тус эзлүүлнэ.

 

Шагнал урамшуулал:

I байр 1:Өргөмжлөл, дурсгалын зүйл

II байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

III байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

Зохион байгуулагч:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

 

Тодруулга, лавлагаа:70368122, 99531084


 

                         

Сайхан сум дахь Сум дундын

Шүүхийн тамгын газар

                                
]]>
admin Thu, 21 Sep 2023 07:15:58 +0000
Мэдээлэл http://court.khotol.se.gov.mn/news/1885-.html http://court.khotol.se.gov.mn/news/1885-.html       2023.09.13

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтан шүүхийн тамгын газраас өрнүүлсэн "Бүтээлч ажил” аяны хүрээнд иргэдийг шүүхээр үйлчлүүлэх, боломжийг бүрдүүлэхэд анхаарч зам, талбайн хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

     Шүүхийн захиргааны болон прокурорын байгууллагын ажилтнуудтай хамтран автомашины замыг өргөтгөх, засварлах, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам барих ажилд идэвх санаачилгатай оролцож байна. 

 

 6 хүн нарын зураг байж магад

 

  

САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР 
]]>
admin Fri, 15 Sep 2023 04:40:18 +0000
Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа http://court.khotol.se.gov.mn/medee3/1884--.html http://court.khotol.se.gov.mn/medee3/1884--.html      

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороотой өчигдөр (2023.09.07) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурсан юм.  
       Уг санамж бичгийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголтыг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж магадлан итгэмжлүүлэх, олон улсын болон дотоодын төсөв хөтөлбөр хэрэгжүүлж хамтран оролцох, хурал зөвлөгөөн, сургалт хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Tue, 12 Sep 2023 03:33:52 +0000
Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ http://court.khotol.se.gov.mn/news/1883--.html http://court.khotol.se.gov.mn/news/1883--.html
 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийг өнөөдрөөс(2023.09.04) эхлэн 10 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.

 

     Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, баримт бичгээ 10 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл цаасаар болон цахимаар ирүүлэх юм.

 

Цаасан материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоотод хүлээн авч байна.

 

  • Цахимаар бүртгүүлэх бол энд дарна уу.

  • Сул орон тооны талаар мэдээлэл авах бол энд дарна уу. 

  • Бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авах бол энд дарна уу.

  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем ашиглах зөвлөмж авах бол энд дарна уу.

  • Систем ашиглахдаа анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авах бол энд дарна уу. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Tue, 12 Sep 2023 03:26:08 +0000
ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД ХОХИРОГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ http://court.khotol.se.gov.mn/news/1882-guilty-and-obligation-to-remedy-the-damage-caused-to-the-victims-health.html http://court.khotol.se.gov.mn/news/1882-guilty-and-obligation-to-remedy-the-damage-caused-to-the-victims-health.html

Шийдвэрийн дугаар 2023.07.20, 2023/ШЦТ/62

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.07.31

 

Шүүх "Б”-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Хохирогч "Р” нь эмчийн үзлэг, эм тариа худалдан авсан зардалд 190,000 төгрөг нэхэмжилж, "Б”-ийн цохиж зодсон үйлдлээс шалтгаалж нүдний хараа муудсан, цаашид нүдний мэс засалд орох шаардлагатай байгаа талаар мэдүүлжээ.

"Б” нь хохирогчийн нэхэмжилсэн 190,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүх хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох "Б”-ээс гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn


 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Thu, 17 Aug 2023 06:27:51 +0000
ГЭРЛЭГЧДИЙН ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХГҮЙ http://court.khotol.se.gov.mn/huraangui/1881--.html http://court.khotol.se.gov.mn/huraangui/1881--.html  

Шүүхийн шийдвэр 2023 оны 04 дүгээр сарын 25, 150/ШШ2023/00060

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нөхөр "М” нь эхнэр "Р”-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Эхнэр "Р” нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр амаржиж охинтой болсон байна.

Шүүх Р-ийг нялх биетэй өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэж үзэж гэрлэлтийг цуцлахаас татгалзаж шийдвэрлэв.

Гэрлэгчид хүүхдээ нэг нас хүрсний дараа нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа


]]>
admin Thu, 17 Aug 2023 04:28:10 +0000
Ажлын байрны зар http://court.khotol.se.gov.mn/news/1880--.html http://court.khotol.se.gov.mn/news/1880--.html
 

Ажил олгогч

Ажлын байр

Тавигдах шаардлага

Холбоо барих утас

 

1

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Cум дундын шүүхийн тамгын газар

Сантехникч

· Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

· Ажлын туршлагатай бол даваа тал болно

· Багаар ажиллах чадвартай

· Тогтвор суурьшилтай ажиллах

70368188

99007549

91105778

 

 

 

Бүрдүүлэх материал:

1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт №-1/

2.Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээний хуулбар

3.Иргэний үнэмлэх хуулбар /түүнийг орлох баримт/

4.Хувь хүний намтар

5.Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia.mn/

6.Оршин сууж байгаа газрын тодорхойлолт/Багийн засаг даргаас/


 

САЙХАН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
]]>
admin Thu, 17 Aug 2023 03:03:49 +0000