ТҮҮХЭН ЗАМНАЛ
Шүүх үүсэн байгуулагдсан түүхэн цаг мөч 1996 он
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх нь 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн "Шүүх байгуулах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Сэлэнгэ аймгийн баруун 5 сум болох Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн, сумдын 20000 гаруй мянган хүн ам, 9352 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг харъяалан /шүүн таслах үйл ажиллагаа явуулж/ ажиллахаар байгуулагдсан түүхтэй.
1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс Хөтөл хотын "40-р байр” гэж нэрлэгдэх илгээлтийн эздийн нийтийн орон сууцны нэг давхарт анх 2 шүүгч, нарийн бичгийн дарга, бичээчийн орон тоотойгоор шүүн таслах ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 4 шүүгч, тамгын тамгын газрын дарга, шүүхийн захиргааны 8, төрийн үйлчилгээний 9 нийт 22 хүний орон тоотойгоор шүүх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлж жилд дунджаар эрүүгийн 80 гаруй, иргэний 300 гаруй хэрэг, захиргааны зөрчил 150 гаруйг хянан шийдвэрлэж байна.
20 жилийн хугацаанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа шүүгч нар
Ерөнхий шүүгч: Д.Оюундарь 1996-2001 он
Б.Одонцэцэг 2001-2014 он
Г.Сарантуяа 2014 оноос
Шүүгч: Л.Оюунцэцэг 1996-2001 он
Д.Буянжаргал 1997-2004 он
Б.Одонцэцэг 1997-2015 он
Г.Сарантуяа 2001 оноос
Ш.Оюунтуул 2001-2011 он
Г.Давааренчин 2004-2012 он
Ц.Үйтүмэн 2012-2013 он
А.Нарантуяа 2013 оноос
Б.Мөнхбаяр 2014-2018 он
Г.Дэлгэрсайхан 2015 оноос
Б.Эрдэнэмөнх 2018-2020 он
Г.Алгирмаа 2020 оноос
3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.
3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.