Шүүхийн тамгын газрын товч танилцуулга
Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.”
Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ. "
3.2-т "Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.”
Мөн Шүүхийнзахиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Шүүх тамгын газартай байна.”
20.3-т "Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай "Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай" тогтоолоор Сэлэнгэ аймгийн, Сайхан сум дахь шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон.
Шүүхийн тамгын газар нь Тамгын газрын дарга Ч.Болдбаатар, Мэдээлэллавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Батболд, Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Д.Ёлка, Б.Аринбаяр, С.Цэндаюуш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Б.Дулам Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн, нягтлан бодогч Д.Алтангэрэл, архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг, нярав С.Батхонгор, бичиг хүргэгч Г.Мөнхнасан, жолооч Б.Батбаяр, Слесарь Ж.Очирбат, үйлчлэгч С.Дуламсүрэн, М.Мөнгөнтуяа нарын бүтэц, орон тоотойгоор шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Та бүхэн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар энэхүү http://court.khotol.se.gov.mn/ вэб сайтын, цэсийн цахим шуудангаар saikhan_tg@shuukh.mn болон 70368122 дугаарын утсаар холбоо барих боломжтой.