86 дугаар зүйл.Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг
86.1.Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
86.1.1.энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
86.1.2.шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
86.1.3.шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
86.1.4.шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
86.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
86.1.2.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;
86.1.2.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;
86.1.2.8.тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;
86.1.2.9.иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;
86.1.2.10.хуульд заасан бусад.
86.2.Шүүх хуралдааны тэмдэглэлийг мэдээллийн технологи ашиглан хөтөлж болно.
87 дугаар зүйл.Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрх
87.1.Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
87.1.1.шүүхийн Тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;
87.1.2.шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;
87.1.3.шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
87.1.4.шүүхийн Тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхэд танилцуулах;
87.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
87.2.Шүүхийн Тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
87.3.Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.