Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Австрали улсын эвлэрүүлэн зуучлагчдыг хүлээн авч уулзлаа

Австрали улсын эвлэрүүлэн зуучлагчдыг хүлээн авч уулзлаа


6-03-2018, 12:46. Зохиогч: admin

Австрали улсын эвлэрүүлэн зуучлагчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг нар Австрали улсын эвлэрүүлэн зуучлагчдын төлөөллийг өнгөрсөн баасан гаригт (2018.03.02) хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний талаар мэдээлэл солилцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцав. Мөн хоёр тал хамтарч Монгол Улсын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт зохион байгуулах талаар ярилцсан юм.

Австрали улсын эвлэрүүлэн зуучлагчдыг хүлээн авч уулзлаа

Австрали улсын төлөөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллахад таатай байгаагаа уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

 

Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, референт Р.Ичинхорлоо нар уулзалтад байлцав.


 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Бусад