Нүүр хуудас > Мэдээлэл > “Өв залгамжлалын харилцаа” сэдэвт сургалт боллоо

“Өв залгамжлалын харилцаа” сэдэвт сургалт боллоо


25-04-2018, 09:58. Зохиогч: admin

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хууль хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд шүүгч өвлөх харилцаатай холбогдсон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх, нэг мөр ойлгох, онол арга зүйн мэдлэг олгох, өв залгамжлалын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн "Өв залгамжлалын харилцаа” сэдэвт чөлөөт сонголтын сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

 

Сургалтыг Монголын хуульчдын холбооны Бодлого зохицуулалт хэлтсийн дарга А.Оюунчимэг "Хуульд зааснаар өвлөх, өв хүлээн авах, татгалзах, Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах өвлүүлэгчийн үүрэг” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "Өв залгамжлалтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, Өв залгамжлалын талаар Олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус удирдан явууллаа. 

 

Сургалтад оролцогчид тус сургалтаар Монгол Улсын болон гадаадын зарим улс орнуудын өв залгамжлалтай холбоотой хуулийн зохицуулалт, онол арга зүйн мэдлэгийг шүүхийн практиктай хослуулж богино хугацаанд үр өгөөжтэй суралцлаа хэмээн онцолсон юм.

 

Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь давж заалдах, анхан шатны иргэний хэргийн шүүхийн нийт 35 шүүгч хамрагдсан юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Бусад