Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 Шүүхийн тамгын газрын товч танилцуулга


 

     Тус шүүх нь 1996 онд байгуулагдсанаас хойших Тамгын газрын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын хэлтсээс нэгдсэн удирдлагаас хангаж байсныг өөрчлөн Тамгын хэлтсийн төлөөлөгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар 2006 оны 7 сард томилсоор өдөр тутмын тамгын хэлтсийн үйл ажиллагааг тус шүүхэд гүйцэтгэх үүрэг орон тооны ажилтантай болсноор Тамгын газрын үндэс суурьтавигджээ. 2007 оноос Тамгын алба болж өргөжин үйл ажиллагааг явуулж байгаад 2013 оноос Тамгын газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн тамгын газрын үе үеийн удирдлагууд:

Тамгын хэлтсийн төлөөлөгчөөр 2006-2007 онд Д.Алтангэрэл

Тамгын албаны даргаа даргаар2007-2014 онд Д.Наранцэцэг

Тамгын газрын даргаар 2014 – 2021 онд Болдбаатар, 2022 оноос О.Хишигсүрэн ажиллаж байна.

     Тус шүүхийн тамгын газар нийт 19 орон тоотой. Тамгын газрын дарга О.Хишигсүрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг,Мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Батболд, Шүүгчийн туслах Л.Чулуунжав, Д.Ёлка, Б.Ариунбаяр, С.Цэнд-Аюуш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Б.Дулам Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн,эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхнасан,нягтлан бодогч Д.Алтангэрэл, Архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг, нярав С.Батхонгор, Бичиг хүргэгч Г.Батцэцэг, ЖолоочБ.Батбаяр, Үйлчлэгч М.Мөнгөнтуяа, Б.Оюунтунгалаг нарын бүтэц, орон тоотойгоор шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

 

Вэб сайт: http://court.khotol.se.gov.mn/

Цахим шуудан: saikhan_tg@shuukh.mn

Холбоо барих утас: 70368155, факс70368122

     

      

 


Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031