2019 оны 04 сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 сарын 12-ны өдрийн хоорондох шүүх хуралдааны тойм
1. 2019.04.08
Нэхэмжлэгч: Ц.Хишигбуян
Хариуцагч: Э.Сайханаа
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа,
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 00 минут хүртэл хойшлов.
2. 2019.04.08
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Алтанхүү, Л.Отгонбаяр
Нэхэмжлэгч: Татварын ерөнхий газрын төсвийн орлого хяналтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 190 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай
Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа, Г.Сарантуяа, Г.Дэлгэрсайхан
Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 03 дугаар сарын 190 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн
3. 2019.04.08
Нэхэмжлэгч: Ц.Хишигбуян
Хариуцагч: Э.Сайханаа
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Даваахүү
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа,
Шийдвэрлэсэн байдал: Хэргийг түдгэлзүүлж эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн
4. 2019.04.09
Нэхэмжлэгч: З.Эрдэнэцэцэг
Хариуцагч: Н.Төрмагнай
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Сарантуяа,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн
5. 2019.04.09
Улсын яллагч: Н.Бадам
Шүүгдэгч: Б.Энхтуяа
Зүйл анги: ЭХ-ийн 27.10 дугаар зүйлийн 3,
Хохирогч Сэйфэр Рейнхолд Максимилианы хууль ёсны төлөөлөгч, Томанек Анникагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек
Насанд хүрээгүй хохирогч Б.Болортуяагийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорсүх, Иргэний нэхэмжлэгч Ш.Баяр-Эрдэнэ, Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.Энхжин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн
Шийдвэрлэсэн шүүгч: А.Нарантуяа
Шийдвэрлэсэн байдал: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнссэн,
6. 2019.04.11
Прокурор: Т.Дэлгэрсайхан
Сэжигтний өмгөөлөгч: Д. Даваахүү
Шүүгч: Г.Дэлгэрсайхан
Шийдвэрлэсэн байдал: Ц.Батсайханыг сэжигтнээр баривчилсан
7. 2019.04.11
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Эрдэнэ-Оргил, Д.Даваахүү, Н.Баярмаа,
Р.Атарцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч: Б.Алдармаа,
Ш.Бямбасүрэн, О.Золзаяа, Э.Должинсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч: М.Мөнхбаяр, Ч.Мөнхтамир, Б.Мэнд-Амар, А.Нямхүү, Р.Эрдэнэгүн, М.Билгүүн
Зүйл анги: ЭХ-ийн 17.1.2.1, 17.8.1, 17.2.1
Шийдвэрлэсэн шүүгч: Б.Эрдэнэмөнх
Шийдвэрлэсэн байдал: Өсвөр насны шүүгдэгч Р.Эрдэнэгүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Өсвөр насны шүүгдэгч М.Мөнхбаярыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Өсвөр насны шүүгдэгч: Ч.Мөнхтамирыг 2 жилийн хугацаагаар хорих ялыг,Өсвөр насны шүүгдэгч: Б.Мэнд-Амар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Өсвөр насны шүүгдэгч: А.Нямхүүг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Өсвөр насны шүүгдэгч: Р.Эрдэнэгүн, М.Билгүүнийг 2 жил 6 сарынхугацаагаар хорих ялыг тус тус шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг даалгаж, Өсвөр насны шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Мэнд-Амар, : Ч.Мөнхтамирт оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дууссаны дараа эдлүүлэх,
8. 2019.04.12
Нэхэмжлэгч: Б.Мөнхжаргал
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Ган-Очир
Хариуцагч: У.Ганзориг
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3.135.000 төгрөг гаргуулах тухай
Шийдвэрлэсэн шүүгч: Г.Дэлгэрсайхан, Г.Сарантуяа, А.Нарантуяа
Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгосон
9. 2019.04.11
Прокурор: Н.Бадам,
Шүүгч: Г.Дэлгэрсайхан
Шийдвэрлэсэн байдал: Ж.Оргодлыг сэжигтнээр баривчилсан
10. 2019.04.11
Прокурор: Н.Бадам,
Шүүгч: Г.Дэлгэрсайхан
Шийдвэрлэсэн байдал: Ж.Оргодлыг цагдан хорьсон