Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-09-2019, 00:30   Хэсэг: Долоо хоногийн мэдээ   Сэтгэгдэл: 0  

Шүүх хуралдааны тойм


2019.09.20

 

Шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн: Шүүгч Г.Дэлгэрсайхан, Б.Эрдэнэмөнх, А.Нарантуяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Эрдэнэцэцэг,Г.Урантогос

Хариуцагч Н.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа

Хариуцагч нар: С.Батаа, М.Отгонпүрэв, С.Амаржаргал

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат, Д.Даваахүү

Нэхэмжлэлийн шаардлага: "Орхон хөгжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Барсболдоос 10.328.365 төгрөг, Н.Жаргалсайханаас 8.480.850 төгрөг, С.Амаржаргалаас 27.069.770 төгрөг, М.Отгонпүрэв 1.296.260 төгрөг, С.Батаагаас 3.971.610 төгрөг, нийт 50,361,080 төгрөгийн компанид учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай

Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс хариуцагч С.Батаагаас 3.971.610 төгрөг, Н.Жаргалсайханаас 8.480.850 төгрөг, С.Амаржаргалаас 27.069.770 төгрөг, М.Отгонпүрэв 1.296.260 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Барсболдоос гаргуулах 10.328.365 төгрөгөөс 685.865 төгрөгийг гаргуулж "Орхон хөгжил” ХХК-д олгох, үлдэгдэл 9.942.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


Нийтэлсэн admin   Үзсэн: 427   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031