“МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2020, 03:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ШҮҮГЧИЙН ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР  2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР "МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

 

"Монгол хэлний найруулга зүй” сургалтын зорилго нь хэл шинжлэлийн шинжлэх ухаан, ач холбогдлыг талаарх мэдлэгээ дээшлүүлж, зөв зохистой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтад нийслэл болон орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Шүүгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтад оролцсон шүүгчид хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг хангах юм.

 

 

Сургалтыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр "Хэлний хэрэглээ, найруулга судлал” сэдвээр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек "Хууль зүйн бичлэгт түгээмэл хэрэглэгддэг холбох үгс” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Мөнхсайхан "Шүүхийн шийдвэр оюун дүгнэлт болох нь” "Шүүхийн шийдвэрийг товч, тодорхой найруулан бичих ур чадвар” сэдвээр тус тус удирдан явууллаа. 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930