Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-02-2022, 09:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТАВАН ШҮҮГЧИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХААР ТОМИЛОВ


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 8 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

 

      Шүүгчдийн сэлгэн ажиллах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар анхан болон давж заалдах шатны 10 шүүхээс 25 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахимаар ирүүлжээ. Энэхүү захиалгын зарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулахад 10 шүүгчээс 6 шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн бөгөөд эдгээрээс таван шүүгчийг шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. 

 


       Дараа нь "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын төсөлтэй танилцлаа. Шүүх хуралдаанд цахимаар буюу зайнаас оролцуулах ажлыг 2015 оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан 39 мянган оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулаад байна. 


       Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэдэг ач холбогдолтой. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлох нөхцөлийг цөөлөх зэрэг тодорхой үр дүнтэй байгаа юм. Нийт шүүхийн хэмжээнд шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөц бүрдсэн.


Гэвч уг асуудлыг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйн улмаас шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байдлыг зохицуулахын тулд энэхүү журмыг батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн билээ. 
Журмын төслийг хэлэлцэн дэмжээд, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, шүүхийн тамгын газруудаас санал авахаар боллоо. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 113   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031