Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2023, 02:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нийт шүүгчийн II чуулган” хуралдаж байна

 

       "Нийт шүүгчийн II чуулган” өнөөдөр (2023.09.28) Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар заасан байдаг. Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Батсуурь нээсний дараа оролцогчид даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатарыг сонгов.

 

 

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчид хандаж мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй нь шүүх эрх мэдлийн хөгжлийн цаашдын чиг хандлагад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гэвч, энэхүү хөгжлийн бодлогыг зөвхөн цаасан дээр буулгаад орхих биш бодит үр дүнд хүргэхийн төлөө төр засаг, ард иргэд бүгд шүүх засаглалыг дэмжин ажиллах учиртай” хэмээн онцолсон юм. Мөн цаашид хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй асуудал олон байгаа ч Монголын төр засаг, шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх дэс дараатай арга хэмжээг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхийн байрыг шийдвэрлэх асуудал бол угтаа иргэдийн эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүх эрх ямбыг нэмж байгаа асуудал огтоос биш гэв. Түүнчлэн шүүхийн цахимжилт чухал болохыг онцлоод дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

 

 

       Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдэд хандаж хэлсэн үгэндээ "Монгол Улс шүүхийн захиргааны бие даасан загварыг анх удаа нэвтрүүлж, энэ нь өмнөх загваруудаас олон давуу талтайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа харуулж байна” гэв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тухайлан тогтоох бодлого нь хэтдээ шүүхийн захиргааны албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байдалд эерэг дүн авчрах ач холбогдолтой” гэлээ. Тэрбээр шүүхийн цахимжилтын давуу талыг онцолж, цахимжилт бол шүүх, шүүгчийн ачааллыг бууруулаад зогсохгүй шүүхээс үйлчилгээ авч буй иргэдэд ч ач холбогдолтойг дурдаж байлаа. Түүнчлэн "Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт болон шүүгчийн зохист ачааллыг ШЕЗ баталсан нь хэтийдсэн ажлын ачааллыг шийдвэрлэхгүй ч, өдөр тутам илүү цагаар ажиллаж буй шүүгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах шалгуур болох ёстой” хэмээн онцлов.

 

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлсэн үгэндээ Шүүхийн тухай хуулиар шүүгчдэд дотоод ардчилал, шүүхийн хараат бус байдлыг хангах эрхийг өгсөн гээд шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж байгаа үйл явдалд Шүүхийн ерөнхий зөвлөл дуу хоолойгоо хүргэж, манлайлж ажиллахыг хүссэн юм.

       Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.

       Мөн Шүүхийн сахилгын хорооны тайланг тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулсан юм.

 

 

       Дараа нь нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлав.

       Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар баталсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэв. Санамсаргүй аргаар хэрэг хуваарилах процессыг сайжруулах, давж заалдах шатнаас буцсан хэргийг хуваарилах болон бүрэлдэхүүний шүүгчийг санамсаргүй аргаар сонгоход программ ашиглах асуудлыг хэлэлцэж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол баталлаа.

       Чуулган үдээс хойш "Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил”, "Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

      Чуулган маргааш (2023.09.29) шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 114   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |