Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-10-2023, 09:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны сургалт болж байна

      Сэлэнгэ аймагт  энэ сарын 26-27-ны өдөр төвийн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт болж байна. Тус сургалтад Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын нийт 51 захиргааны ажилтан хамрагдаж байна.

 

 

      Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй нар ажиллалаа. Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга оролцож "Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

      Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 75   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031