Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сайхан сумын 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг, эх асран хамгаалагч нийт 25 иргэнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль”-иар сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан иргэдэд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн гарын авлага тарааж, тус шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны мэдээллийг танилцуулаа.
Шүүхийн тамгын газар