Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2017, 12:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдааны шилдгийн шилдгүүд өчигдөр тодорлоо.

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо  

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, өчигдөр (2017 оны 5 сарын 30) дүнгээ гаргасан юм. 

 

Эхний шатанд улсын хэмжээний зургаан бүсэд шүүхийн захиргааны 601 ажилтан уралдаанд оролцсоноос 80 нь ур чадвараараа шалгарсан билээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд нийслэл хотноо Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд болж, есөн ажлын байрны төрлөөр шилдгийн шилдгүүдийг тодруулсан юм. Шүүхийн захиргааны шилдгийн шилдэг ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, уралдааны комиссын гишүүд шагналыг нь гардууллаа. 

 

Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн захиргааны 1270 орчим ажилтан бий. Та бүхэн зургаан бүсээс шалгарч, хоёрдугаар шатанд оролцсон шилдэг ажилтнууд. Тиймээс та бүхнээрээ бахархаж байна. Тэмцээнд оролцсон бүх хүнд баяр хүргэе. 

 

Энэ уралдааныг цаашид улам бүр төгөлдөржүүлнэ. Жил бүр зохион байгуулагддаг, та бүхний хүлээдэг тэмцээн болно. Тэмцээний төрлийг нэмж, өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө бий. Цаашлаад үндэсний хэмжээний уралдаанаар зогсохгүй олон улсад өрсөлдөх зорилготой байгаа. 

 

Шүүхийн ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцоно, байр эзэлнэ гэдэг нэр хүндийн асуудал. Уралдаанд амжилттай оролцсон нь та бүхний намтар, CV-д бичигдэнэ, насанд туршид сайхан дурсамж үлдээнэ. Зорилтоо биелүүлэхэд нэг алхам болно гэж итгэж байна. Тэмцээнд бэлтгэхдээ ур чадвараа ахиулсан нь гарцаагүй. Энэ тэмцээний эцсийн зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Та бүхний ур чадвар нэмэгдсэнээр шүүх улам бүр иргэдэд ойрхон, шуурхай үйлчилгээтэй, хүртээмжтэй болно. Иргэд хүссэн үйлчилгээгээ авдаг, шүүхдээ итгэдэг болох алсын эрхэм зорилготой. Тиймээс энэ тэмцээний эцсийн зорилго нь Монголын хөгжлийн төлөө нэг алхам урагшлах юм” гэлээ.

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо 

 

Шүүхийн захиргааны ажилтны ур чадварын улсын уралдаанд байр эзэлсэн шилдгийн шилдэг ажилтнуудыг танилцуулж байна.  

 

1. Хэлтсийн дарга, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн”-ний төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Т.Ариунболд

/Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн/

Дэд байр-П.Эрдэнэсувд

/БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн/

Гутгаар байр-Д.Өнөржаргал

/БЗД, СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэлтсийн дарга/

 

2. "Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Ц.Амар

/БГД, ХУД, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/

Дэд байр-О.Орхончимэг

/Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах/

Гутгаар байр-Х.Гантулга

/Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах/

 

3. "Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Ж.Чимэддулам

/Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/

Дэд байр-М.Бямбаахүү

/Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/

Гутгаар байр-Э.Солонго

/БЗД, СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/ 

 

4. "Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Г.Урангуа

/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах/

Дэд байр-Д.Одмаа

/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах/

Гутгаар байр-Д.Сэржмядаг

/Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах/ 

 

5. "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Б.Номин

/Орхон аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/

Дэд байр-П.Учралгэрэл

/Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/

Гутгаар байр-Б.Бат-Эрдэнэ

/Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/


6."Мэдээлэл технологийн мэргэжилтэн”-ний төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр –Т.Рашат

/Баян-Өлгий аймаг дахь шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн/

Дэд байр-Б.Наранцэцэг

/Сүхбаатар аймаг дахь шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн/

Гутгаар байр- Ж.Даваахүү

/Өвөрхангай аймгийн шүүхэд мэдээлэл технологийн мэргэжилтэн/


7. "Эвлэрүүлэн зуучлагч, туслах”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр- Р.Сарантуяа

/Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч/

Дэд байр-Я.Долгормаа

/Өвөрхангай аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч/

Гутгаар байр-Д.Элбэгзаяа

/Булган аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч/


8. "Нягтлан бодогч, нярав”-ын төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-А.Одончимэг

/Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нягтлан бодогч/

Дэд байр- С.Эрдэнэ-Очир

/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нягтлан бодогч/

Гутгаар байр-С.Оюун-Эрдэнэ

/Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нягтлан бодогч/


9. "Архивч, Архив бичиг хэргийн эрхлэгч”-ийн төрөлд

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо

Тэргүүн байр-Л.Төмөрбарс

/Өвөрхангай аймгийн шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч/

Дэд байр-Б.Нинжбадгар

/Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч/

Гутгаар байр-Б.Тунгалаг

/Орхон аймгийн шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч/

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо
Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо
Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо
Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо
Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорлоо 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 957   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |