Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2024, 03:57   Хэсэг: Шүүхийн мэдээлэл лавлагаа   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА, АЖИЛЛАХ ЖУРАМ

 

     Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба"ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна.

 

     Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газрын багтаж ажиллана.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

 

     Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шүүхийн мэдээлэл лавлагааны ажиллах журмыг баталсан бөгөөд тус журмаар шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон мэдээлэл, лавлагааны мэргэжилтний ажил, үүргийг тодорхойлсон юм.


      Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 


*Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;

 

*Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;

*Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;

*Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;

*Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна.



 

       Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй.

Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно.

Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ.

Үүнд:
*Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;

 

*Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;

*Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;

*Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;

*Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;

*Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;

*Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;

*Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;

*Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;

*Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;

*Холбогдох хуулийн талаарх мэдээлэл.

 

     Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны талаарх асуудлаар харьяалах дээд шатны байгууллага болох тамгын газар, хэлтсийн даргад хандаж болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь "Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулах бөгөөд үйл ажиллагааны хүрээн дэх бусад ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг "Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна. Улсын Дээд шүүх,          Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг "Монголын төр эрх зүй”, "Дээд шүүхийн мэдээлэл”, "Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, "Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.

Шүүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ. Шүүх, шүүгч, ажилтны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, баримтын талаар шүүхийн удирдлагад тухай бүрт нь танилцуулна. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь архивыг хариуцан ажиллахдаа Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөг болгоно.
      Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн номын санг хариуцан ажиллуулж, шүүгч, ажилтнуудыг холбогдох мэргэжлийн ном, гарын авлагаар хангана. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба болон бусад шүүхүүдтэй ажлын цагаар онлайнаар байнга холбогдож шаардлагатай мэдээлэл солилцож, хүлээн авч байна.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |