Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2019, 03:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна


Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн багтай хамтран "Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ гадаадын зарим улсын туршлага, сүүлийн үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар шүүх, хуулийн байгууллага, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл солилцож, бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж хүргүүлэх нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго юм.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, тодорхой амжилтад хүрснийг дурдлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг shuukh.mn цахим санд байршуулж, шүүхийн үйлчилгээнд гэрэгэ киоск төхөөрөмж ашиглаж эхэлсэн зэрэг ил тод байдлыг хангах алхамууд хийсэн. Мөн онлайн шүүх хурал, иргэн, эрүү, захиргааны хэргийн мэдээллийн нэгдсэн санг ашиглаж байгаа, "ХУР” нэгдсэн системээс 18 төрлийн лавлагаа, мэдээллийг шүүхэд ашиглахаар туршилт хийж эхэлсэн зэрэг цахим шүүхийн суурь тавигдсаныг мэдээлсэн. Цаашид цахим шүүх бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгааг мөн хэллээ. Шүүхэд мэдүүлэхээс эхлээд хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлэх хүртэлх үйл ажиллагаанд мэдээлэл технологийн хөгжлийг ашиглах нь цахим шүүхийн зорилго гэдгийг тэрбээр онцлов.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Хэлэлцүүлгийн үеэр шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийг танилцуулж, цахим шүүх бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүллээ. Цахим шүүх бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчноос гадна хүний нөөц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудал байгааг мэдээлсэн юм.

Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудал, зарим улсын туршлагын талаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн мэдээллээ. Тухайлбал, Эстони улсын цахим шүүхийн системийг танилцуулахдаа цахим хавтаст хэргийг цахим болон цаасан суурьтай байдлаар хадгалахыг хуульчилсан, цахим хавтаст хэргийн систем ашигладаг, цахим нотлох баримтыг ашиглах, цахимаар шүүхэд мэдүүлэхэд зардал бага байдаг зэрэг давуу талыг танилцуулав.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглахад багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн сүүлд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад зориулж 1.5 тэрбум төгрөгийн техник, технологийн хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх, хуулийн байгууллагуудыг цахимжуулах туршлага, баримталж буй бодлого, хэтийн төлвийн талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн Удирдагч Л.Заяа мэдээлэл хийсэн. Шүүхийг цахимжуулахад хүний нөөцөө бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцлов.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж байгаа талаар хариуцсан албан тушаалтнууд нь мэдээлэл хийнэ.

"Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцож байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаатай олон улсын болон төрийн бус байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт урилгаар оролцож байна.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 436   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |