Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-02-2017, 08:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцууллаа

 

"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг 2017 оны 03 дугаар сарын 01-нээс ашиглахад бэлэн болсныг ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.


Шүүх, хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилготой уг системийг ХЗДХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн баг хийж гүйцэтгэжээ. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын ерөнхий газар (УЕПГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) зэрэг төрийн байгууллагууд нэгдсэн системд хамрагдсанаар гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежмент сайжрах аж.

 

Шүүх уг нэгдсэн системд нэгдсэнээр хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, солилцох, хувь хүний мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд татаж авах боломж бүрдэх юм. Мөн систем тойрог дотор автоматаар хэрэг хуваарилах, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох, тухайн хэргийг гурван шатны шүүх цогцоор харах, мэдээ тайланг шуурхай гаргах зэрэг ач холбогдолтойг ажлын хэсэг танилцууллаа. 

 

"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” ашигласнаар иргэнд ач холбогдолтой талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тодруулж асуулаа. Ажлын хэсгийнхний хариулснаар иргэний хувьд зөвхөн өөртэйгээ холбоотой эрүүгийн хэргийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээс авах боломжтой юм байна.  

 

Системээс статистик мэдээлэл, тоон баримт авах боломж хэр бүрдсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тодруулсан. Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ "Төрийн байгууллага төрийн байгууллагадаа зориулж хийсэн анхны систем гэдгээрээ энэ систем онцлог. Бусад байгууллагатайгаа уялдаатай ажиллах, дундын мэдээллийн сан ашиглах давуу талтай. Тэр утгаараа статистик мэдээлэл гаргах, ашиглах боломжтой. Энэ системийг дагалдуулж нарийвчилсан мэдээллийг боловсруулах программ хийх ч боломж бий” гэлээ. 

 

"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн ахалж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид, ШЕЗ-ийн ажлын албаны Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс ажилласан юм. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 702   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |