Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-10-2020, 03:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ"

 

   

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаатай Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем буюу www.live.shuukh.mn  цахим хуудасны талаар ярилцлаа.

    -Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем буюу www.live.shuukh.mn цахим хуудсыг яагаад нээх болсон бэ?

Шүүх хуралдааны тов болон тоймын мэдээлэл Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, тухайн шүүхийн үүдэнд байрших шүүхийн мэдээллийн удирдлагын систем, шүүхийн цахим хуудас зэрэг цахим хуудсанд давхардсан байдлаар олон бүртгэгддэг. Энэ нь хэргийн оролцогч, өмгөөлөгч, иргэд олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгээд байсан. Тиймээс мэдээллийн давхардлыг арилгаж, иргэд олон нийтэд нэг газраас шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх үүднээс тус системийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2020 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор www.live.shuukh.mn цахим хуудсыг нээсэн юмаа. Энэ нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийг мэдээллээр хангахад чиглэсэн нэгэн дэвшилттэй алхам болж байна.

         -Иргэд болон хэргийн оролцогчид энэхүү цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авах боломжтой вэ?

Энэхүү системээс товлон зарласан шүүх хуралдааны мэдээлэл, тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа, хэргийг шийдвэрлэсэн товч мэдээлэл буюу шүүх хуралдааны тойм зэргийг авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд шүүх хуралдааны судалгаа, тайлан гаргахад нэлээн хүндрэлтэй мөн шүүхийн захиргааны ажилтнуудад маш их ачаалал өгч цаг хугацаа алддаг байсан. Тус системийг нэвтрүүлснээр шүүх хуралдааны статистик мэдээ, шүүх хуралдаан хойшилсон судалгааг түргэн шуурхай гаргах боломжтой болсон.

      -Энэ цахим хуудасны www.shuukh.mn цахим хууднаас ялгарах онцлог нь юу вэ?

Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан буюу /www.shuukh.mn/ цахим хуудасны нэгэн хэсэг. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан нь бүх шатны шүүхээс гарсан шийдвэрийн нэгдсэн сан байдаг бол тус систем нь /www.live.shuukh.mn/ шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг өөртөө багтаасан салбар цахим хуудас нь юм.

      -Цахим хуудаст нэвтрэхэд бүртгүүлэх үү, эсвэл бүх хүнд нээлттэй юу?

 Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах үүднээс нээлттэй ямар нэгэн хязгаар, хаалт тавилгүйгээр бүх мэдээллийг нээлттэй үзүүлж байгаа.

     Гар утасны апликэйшн гарсан уу, гар утас таблетаас шууд ашиглах боломжтой юу?

Мэдээллийн технологийн хөгжил өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа энэ үед бүх л программ хангамж апликэйшнтэй хамт гардаг болсон. Хүн өдөр тутамдаа ашигладаг программ хангамжийг апликэйшн байдлаар утсан дээрээ татаж авч суулган хэрэглэх нь зүйтэй. Харин тус системийн хувьд хүн бүр тогтмол хэрэглэхгүй тул компьютер, гар утас, таблетаасаа вэб хөтөч ашиглаад www.live.shuukh.mn домайн хаяг руу хандаж системийг үзэх боломжтой. Гэхдээ хойшдоо системийн хэрэглээнд хяналт тавьж, судалгаа гаргаж, шаардлагатай гэж үзвэл апликэйшн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

    -Цахим шүүх хуралдаан гэдгийг тайлбарлаж өгөөч. Шүүх хурлыг дүрстэй онлайнаар шууд үзэх боломж бүрдсэн гэсэн үг үү?

Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүх хуралдааныг дүрстэй буюу онлайнаар нэвтрүүлэх, дамжуулах зохицуулалт байхгүй тул одоогийн нөхцөл байдлын хүрээнд текст хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэж байна. Шүүх хурлыг дүрстэй онлайнаар шууд үзэхээр хуулиар зохицуулагдвал тус систем нь шүүх хуралдааны дүрсийг онлайнаар нэвтрүүлэх, дамжуулах боломжтойгоор зохион байгуулагдаж хийгдсэн байгаа.

      -Шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгааныг шууд харуулна гэж байна. Шүүх хуралдаан хойшилж байгаа гол шалтгаан юу байна?

Сошиал орчин хөгжиж иргэд олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Сошиалд эх үүсвэр нь тодорхойгүйгээр шүүхийн талаар сөрөг мэдээлэл ихээр гардаг. Ялангуяа шүүх хуралдааныг шүүх өөрөө хойшлуулаад шийдэхгүй байгаа мэтээр шүүмжлэх нь их байдаг. Тэгэхээр тус системээр дамжуулан шүүх хуралдааныг хэргийн оролцогч ямар шалтгаанаар хэдэн удаа хойшлуулж байгааг тоо баримтаар харуулах боломжтой болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэл зарлагдсан шүүх хуралдааны 95 хувь нь өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч, шүүгдэгчдээс шалтгаалж хойшилсон байх жишээтэй. Тэгэхээр энэ систем рүү нэвтэрсэн хэн боловч Монгол Улсад хэчнээн шүүх хуралдаан зарлагдсан, хэд нь ямар шалтгаанаар хойшилсон талаар шүүх хурал тус бүрээр нь ороод харах боломжтой. Цаашид шүүхийн үйлчилгээ, шүүн таслах ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглаж иргэд, олон нийтэд нээлттэй цахим шүүх болох бодлого баримтлан ажиллаж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

                                                                                                                                             Эх сурвалж:https://news.mn/

Нийтэлсэн admin   Үзсэн: 350   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |