Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-12-2020, 09:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭЭЛЭЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ТӨЛӨВЛӨХ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГААС

ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН

ЗОХИОН БАЙГУУЛЖ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ

ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

 

 

2020.12.07                                                                                              Сайхан сум

    Тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 60 дугаар захирамжаар баталсан "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 116 дугаар тогтоолоор баталсан "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг тус тус үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна

Үүнд:

-Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед ажлын тусгай горимоор ажиллах ажлын төлөвлөгөө гаргасан.

-Шүүгч, ажилтнуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, шүүн таслах ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус тус баталсан.

-Мэдээллийн технологи ашиглан эрүү, иргэн, зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтыг цахимаар явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулж байна.

-Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шуудангаар болон шүүхийн цахим хаягаар хүлээн авч ажиллаж байна.

-Байгууллагад амны хаалт, нэг удаагийн хувцас, гар ариутгалын бодисыг авсан.

-Шүүгч, ажилтнуудыг маск, бээлий, санитасаар хангаж байна.

-Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг сахиж, шүүгч, ажилтнуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шүүхийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

-Шүүгч, ажилтнуудыг /ковид-19/-ийн шинжилгээнд нэг удаа хамруулсан.

-Гар ариутгагч, спирт, халуун хэмжигчийг бэлэн байлгаж шүүгч, ажилтан шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн халууныг тогтмол хэмжиж байна.

 

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 398   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930