Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-11-2021, 07:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


        Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт өнөөдөр /2021.11.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, программ, техник хангамж, практик мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд энэ жилийн сургалтыг зохион байгуулж байна.

       Сургалтаар Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг чадвар олгохоос гадна, домэйн удирдлагын системийн ерөнхий ойлголт, хэргийн хөдөлгөөний удирдлагын системд шүүгчийн зөвлөгөөний тогтоолын журмыг тохируулах аргачлал, мультмедиа, видео эвлүүлэг зэрэг сэдвээр хичээл заах юм. 

       Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар оролцож үг хэллээ.

 

 

       Тэрбээр хэлсэн үгэндээ "Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагаа 1989 оноос эхлэлтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Үүнээс хойш Дэлхий нийтийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, нийт шүүхийн хэмжээнд 25 төрлийн системийг амжилттай нэвтрүүлээд байна. Уг системүүдийг шүүхийн захиргааны бодит практикт хэрэгжүүлэх, амьдруулах, хэрэглэгчдэд сурталчлах зэрэг олон чухал ажлыг Та бүхэн гүйцэтгэсний үр дүнд нийт шүүхүүдэд амжилттай нэвтэрч, ашиглагдаж байгааг онцолмоор байна. Бид шүүхэд мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлээд зогсохгүй түүний мэдээллийн аюулгүй байдал, цаашдын хөгжилд тогтмол анхаарал хандуулж, цогц чадамжийн түвшинд хариуцлагатай ажиллах ёстойг шүүхийн хөгжлийн эрин үе шаардаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөрийг сургалтын үр нөлөөг хүртэж буй та бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж жилээс жилд чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулахад та бүхний санал үнэлгээ, оролцоо чухал юм” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

       Тус сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр болж байгаа юм. Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газрын 53 мэдээлэл, технологийн мэргэжилтэн оролцож байна.  

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 327   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |