Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2022, 01:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгт оролцож, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

      Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой "Өмгөөлөгч танд тусалъя" өдөрлөг өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд боллоо.

 

 

       Энэхүү өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хамтран оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг сурталчилж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

      Тус өдөрлөгийг нээж, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэллээ.

       Монголын өмгөөлөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих сурталчлах зорилгоор ийнхүү жил бүр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

       Энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх анхан шатны шүүхүүд, Монгол Улсын ерөнхий прокурорын газар,  Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын нотариатчидын танхим оролцож байна. Оролцогч байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 35   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031