Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2023, 02:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн 59 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 258, 299 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 45, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 14, нийт 59 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Бүртгэл 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна.

Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

3

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2.Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

2

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

3

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

4

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

5

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

6

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

7

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

8

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

9

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

3.Захиргааны хэргийн анхан шатны шүүх

1

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

1

2

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

1

4.Сум дахь сум дундын шүүх

1

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх

1

Нийт

32

 

 

Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

 

Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:

  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
  • шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
  • шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:

  • хууль зүйн дээд боловсролын диплом;
  • хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын лавлагаа;
  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
  • шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа; /энэ лавлагааг Шүүхийн ерөнхий зөвлөл авах тул нэр дэвшигч бүрдүүлэх шаардлагагүй/
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /хуульчийн гэрчилгээ/;
  • төрийн албан хаагчийн анкет; /шинээр батлагдсан хүчин төгөлдөр загвараар/
  • Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтыг ЭНД дарж татаж авна уу.
  • оршин суугаа газрын тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын иргэний үнэмлэх;
  • гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа /гэрлэсний болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлээгүй бол өөрийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа, гэрлэсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа/
  • шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
  • Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХОМ биш ХАСУМ-ийн маягт бөглөхийг анхаарна уу/.

Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.

Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд цаасан болон цахим 2 хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр  https://selection.judges.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.

Жич: Өргөдөл, хавсралт, баримт бичиг нь материал хүлээн авах бүртгэлийн хугацааны доторх буюу 2023.12.04-ний өдрөөс 2024.01.03-ны өдрийн огноотой байна.

Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:

Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:

Нийтэлсэн admin   Үзсэн: 91   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |